Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг байна. Баруун болон төвийн бүсийн хойд хэсэгт, зүүн аймгуудын зарим газарт бага зэрэг цас орох болно. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм хүйтэн. Хөвсгөл, Хэнтий, хангайн уулс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 16-21 хэм хүйтэн байна. Мөн Алтайн өвөр болон говийн аймгуудаар 5-10 хэм хүйтэн, бусад газарт 13-18 хэм хүйтэн байх төлөвтэй. Харин Улаанбаатар хотод үүлэрхэг хэдий ч цас орохгүй. Өглөөний таван цагийн байдлаар 27 хэм хүйтэн байсан бол өдөртөө 16-18 хэм хүйтэн байх төлөвтэй.