Их Британы хунтайж, II Элизабет хатан хааны нөхөр Филип өчигдөр зүрхний халалгаанд орсон нь амжилттай болжээ. Энэ оны зургаадугаар сард 90 нас хүрсэн түүний артерийн судас бөглөрснөөс яаралтай хагалгаа хийх болсон аж. Гэсэн ч бие нь сайнгүй байгаа тул нэлээн хэдэн хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон байна. Хунтайж Филип гэргийн хамт жил бүр өөрийн Sandringham ордондоо Зул сарын баяр тэмдэглэж, гэр бүлийн бүх гишүүдээ урьдаг. Түүний бие тааруу байгаа тул энэ жил хатан хааны гэр бүл хамтдаа баяраа тэмдэглэж чадахгүй болсон гэнэ. Их Британий хатан хаан II Элизабеттай тэрбээр 1947 оны арваннэгдүгээр сард хуримаа хийж түүнээс хойш хамт амьдарч байгаа юм.
