2011 онд технологийн салбар ололт амжилт, дэвшлээр дүүрэн байсан ч алдаа дутагдал, бүтэлгүйтэлгүй бас байгаагүй. "Мэндэлсэн" цагаасаа эхэлж бүдэрснээс эхлээд олон тэрбумын ашиг авчирсан ч хэрэглэгчдийн хүсэн хүлээсэнд хүрч чадаагүй гээд 2011 оны технологийн салбарын хамгийн том зургаан бүтэлгүйтлийг технологийн мэдээлэл, худалдааны "tесса.соm" нэрлэжээ.
Андройдын таблетууд
Анхны iPad худалдаанд гарснаас хойшхи жил гаруйн хугацаанд технологийн аль ч компани таблет комльютерийн зах зээл дээрх "Аррlе"-ийн байлдан дагууллыг зогсоож чадаагүй. Харин "Моторола" компанийн Xoom таблет оны эхэнд худалдаанд гарсан цагаасаа ихээхэн амжилт олж, iРаd-ын жинхэнэ өрсөлдөгч болж чадах нь гэсэн шуугиан дэгдээж байсан. Гэтэл шинэхэн гарсан Андройд үйлдлийн системтэй, хангалттай хүчирхэг Хооm болон шинээр гарсан бусад Андройд таблетууд бүгд хэдхэн сарын дараа дахин iPad2-ын сүүдэрт бүдгэрч эхэлсэн юм. Түүнээс хойш iPad-ыг давсан таблет дахин төрсөнгүй.
Jawbone Up
Энэ бугуйвч уг нь хүмүүсийг эрүүл мэндээ сахин хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой байж. Та түүнийг зүүсэн л бол энэ бугуйвч эрүүл мэндийн чинь талаар бүх мэдээллийг цуглуулах ёстой. Тэр үүргээ ч сайн гүйцэтгэдэг. Тиймдээ ч хүмүүсийн хайртай бүтээгдэхүүн болж чадсан. Ганц гэм нь маш амархан эвдэрдэг. “Jawbone”-ынхан ч өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч эвдэрсэн л бсл ямар ч нөхцөл тавилгүйгээр буцааж аваад, үйлчлүүлэгчдээ мөнгийг нь эргүүлж өгдөг байна. Бүр бугуйвчаа буцааж өгөхгүй ч байж болно. Таны мөнгийг буцаагаад л өгчихнө. Тэгэхээр бугуйвчийн санаа хэрхэн бүтэлгүйтэж, компани ямар алдагдалд орсон нь ойлгомжтой байгаа биз.
HP touch Pad
Энэ онд бараг "төрсөн" цагаасаа ангалд унасан бүтээгдэхүүн гэвэл “НР"-гийн таблет “TouchPad”-ыг нэрлэх гэнэ. Технологийн салбарын анхдагч НР компани 2010 онд "Раlm”-ыг худалдаж авсныхаа дараа тус компаний алдартай webOS платформыг ашиглан шинэ терлийн гар утас, таблет, нөүтбүүкийн брэнд бий болгож, тэсрэлт хийхээр төлөвлөжээ. Ингээд Рrе 3 ухаалаг гар утас Palm Veer бяцхан ухаалаг гар утас, мөн Palm-тай өрсөлдөхөөр Touch Pad таблетыг бүтээж худалдаанд гаргасан юм. Тус компани энэхүү стратегиа амжилттай болно гэдэгт ихээхэн итгэлтэй байсан бөгөөд бүр ирэх онд гарах "НР"-гийн бүтээгдэхүүн бүр шуугиан тарих болно хэмээн тунхагпаж байсан удаатай. Гэвч энэ бүхэн эсрэгээрээ эргэсэн гэхэд болно. Худалдаанд гарснаас хойшхи сар хүрэхгүй хугацааны амжилтын дараа “НР"- гийнхэн шинэ бүтээгдэхүүнээ бараг л “цаазын тавцан”-д илгээхээс наагуур болж, хүсээгүй хүн ч худалдаж авахгүй байхын аргагүй болтол үнийг нь буулгасан юм, Харин Palm Veer хэтэрхий жижигхэн гэдгээрээ гологдсон юм. wеЬОS-ыг худалдаж авахын тулд 1.2 тэрбум ам.долларын үнэ хаясан тус компани ийн бүтэлгүйтсэн байна.
Windows Phone 7
Windows Phone 7 үйлдлийн систем худалдаанд гараад жил орчим хугацаа өнгөрч байгаа ч "Microsoft”-оос гаргасан энэхүү шинэ үйлдлийн системтэй ухаалаг гар утас хэрэгпэдэг хүн өдрийн од шиг цөөхөн байгаа. “Apple”, “Google”-ээс дутахгүйгээ харуулахаар урагш алхсан "Microsoft” энэ удаад лав тэдний апийг нь ч давж гарч чадсангүй. Хамгийн сүүлд гаргасан ОS ухаалаг гар утас нь шинэлэг загвар, цөөнгүй содон онцлог давуу талуудыг агуулсан ч дэндүү оройтсон байлаа гэж шинжээчид дүгнэжээ. Гэхдээ "Microsoft”-ынхны хувьд дараа жил гэж бий, амжилт олно гэдэгт үргэлж найддаг.
iPhone 4S
Яагаад гэж та мэдээж гайхаж байгаа байх. Борлуулалтаас нь харахад өмнөх бүтээгдэхүүнүүдээс ч илүү амжилттай байгаа ч iPhone 4S 2011 онд хэрэглэгчдийг хамгийн их гонсойлгосон бүтээгдэхүүн байсан гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа аж. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард iPad2-ыг сэтгэл хангалуун хүлээж авсан "Аррlе"-ийн хэрэглэгчид iPhone 4S биш iPhone 5-ыг хүлээж байсан юм. Хэдийгээр шинэ бүтээгдэхүүн илуү дэвшилттэй, загварлаг болсон ч хэрэглэгчдийн хүсэн хүлээсэнчлэн байж чадаагүй байна. Тиймээс хэрэглэгчид 2012 онд iPhone 5 төрөхийг хүлээсээр үлдлээ.
ЗD технологи
Нэгэн цагт зүгээр л мөрөөдел байсан 3D технологи энэ онд эхнээсээ хэрэглэгчдийг залхааж зхэлжээ. Зарим нэг нь 3D технологийн хувьд энэ жил оргил үе нь ч байсан байж магадгүй гэж узэж байна. Он гарсаар хэрэглэгчид улайрсан мэт 3D зурагт, тоглоом, төхөөрөмж рүү хошуурч байсан ч эцэст нь хэт өндөр үнэ, толгойн өвчин, утга учиргүй аксессуарууд гээд өөлөх зүйл олон болж, залхаж эхэлсэн байна. "Nintendo"-гийн хит болж байсан 3D тоглоомын хэрэгсэл хүртэл он дуусахад 16 сая ширхэг зарагдсан байна гэсэн наад захын төлөвлөгөөндөө хүрч борлогдож чадаагүй байна.

Б.Нарантуяа