Дэлхий дээр цөөхөн үлдсэн коммунист дэглэмтэй орны нэг болох Кубын эрх баригчид 2.900 хоригдол суллахаар болжээ. Тэдний ихэнхи нь улт төрийн хэргээр ял эдэлж байгаа хүмүүс юм. Тус улсын ерөнхийлөгч Раул Кастрогийн хэлж байгаагаар суллагдах хүмүүсийн жагсаалтанд 25 орны 86 гадаадын иргэн багтсан аж. Ийм шийдвэр гаргах болсон нь хүний эрхийн байгууллагуудын шахалт болон Ромын папад өгсөн амлалттай нь холбоотой гэнэ. Кубад “Хар хавар” гэж нэрлэгдэх болсон 2003 оны хавар баривчилсан 52 улс төрийн босогчдыг суллана гэдгээ Раул Кастро Ромын паптай уулзахдаа амлаад байсан юм. Гэсэн ч энэ жагсаалтанд АНУ-ын улс төрийн хэрэгтэнүүдийг оруулахгүй гэж шийджээ. Тухайлбал, 62 настай Алан Гросс Куба улсын нууцыг АНУ-д дамжуулсан хэмээн 15 жилийн ял авч энэ улсад хоригдож байгаа. Түүнийг суллахгүй гэдгийг Кубын дэд ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь тус улсын дотоод хэрэгт байнга оролцох гэж хичээдэг америкчуудад сануулга болно гэж үзсэн гэнэ.
Б.Баяр

