ДУМ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн Оросын 50 мянган иргэн дахин жагсаал хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Зөвхөн Москва хотын Сахаровын талбайд гэхэд ийм тооны хүн цуглрахад бэлэн байгаа гэдгээ фээсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж хоригдсон Навалний тэргүүтэй босогчид өнгөрсөн долоо хоногт суллагдсан. Гэхдээ тэдэнд тулгарч байгаа хамгийн том асуудал нь эсэргүүцэгчдийг нэгтгэх гол удирдагч байхгүй байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ долоо хоногт Засгийн газрынхаа дотоод бүтэцэд өөрчлөлт оруулна гэж амласан ч энэ нь хангалтгүй гэж эсэргүүцэгчид үзэж байна. Ийм олон тооны хүн цугларсан жагсаал Орост 1991 оноос хойш болж байгаагүй юм.
Б.Баяр

