Өчигдөр Зул сарын баяр тэмдэглэж байсан Мадалла, Жос хотод байдаг хоёр сүмд залбирал үйлдэж байсан хүмүүсийг гаднаас нь дэлбэлсэн гэж "CNN" мэдээлж байсан. Тэгвэл энэ тоо тав болж, гурваар нэмэгдсэн тухай дөнгөж сая мэдээллээ. Үдээс хойш Кано, Даматуру, Гадака зэрэг гурван хотын сүмд дэлбэрэлт болж олон тооны хүн амь үрэгджээ. Энэ дэлбэрэлт төрийн байгууллага, цагдаагийн газрын байрыг хүртэл шатаасан байна. Одоогоор дэлбэрэлт болсон газруудыг тусгай хамгаалалтанд аваад байгаа бөгөөд АНУ энэ хэргийг террорист ажиллагаа гэж үзэж байгаа тул хэрэгтнүүдийг баривчлахад тусална гэдгээ амалжээ. Өчигдөр нийт хэдэн хүн амиа алдаж, гэмтсэн нь тодорхойгүй байна. Иргэдийн хэлж байгаагаар босогчдын "Боко Харам" бүлэглэл энэ хэргийг хийсэн гэдэг нь улам батлагдсаар байгаа гэнэ.
Б.Баяр

