Ирэх сонгуулийн тойргийг хэдэн мандаттай, хэрхэн хуваарилах талаар МАН, АН-ынхан нэгдсэн саналд хүрч, дэмжлээ. Мажоритар системээр явагдах 26 тойрогт 48 мандаттай байхаар тохирчээ. Улаанбаатар хотод 14, орон нутагт нийт 24 мандат байх юм. Хэрэв МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэхгүй бол тойргуудын мандат дараахь байдлаар хуваарилагдах юм байна.
Үүнд, Архангай 2, Баян-Өлгий 2, Баянхонгор 2, Булган 1, Говь-Алтай 1, Дорноговь, Говьсүмбэр хоёр нийлж 1мандат, Дорнод 2, Дундговь 1, Завхан 2, Өмнөговь 1, Өвөрхангай 2, Сэлэнгэ 2, Сүхбаатар 1, Төв 2, Ховд 2, Хэнтий 2, Хөвсгөл 2, Увс 2, Дархан-Уул 2, Орхон 2 мандат тус бүр хуваарилжээ. Харин Улаанбаатар хотод Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг нэг тойрог болж 2 мандат, Баянзүрх дүүрэг Налайхтай нэг тойрог болж 3 мандат, Сүхбаатар дүүрэг 2 мандат, Чингэлтэй дүүрэг 2 мандат, Баянгол дүүрэг 2 мандат, Сонгинохайрхан дүүрэгт 3 мандат байхаар тооцжээ.
Ийнхүү хуваарилахдаа хүн амын тоо болон газар нутгийн тэгш байдлыг харгалзан үзсэн гэж АН-ын дарга Ч.Сайханбилэг хэллээ.