Испанийн Тенерифэ арлаас Финлянд руу нисч явсан зорчигч тээврийн онгоц Амстердамд ослын буулт хийв. Онгоцонд явсан 177 зорчигчийн нэг, 57 настай эр эхнэртэйгээ муудалцаж улмаар шаардлага тавьсан онгоцны үйлчлэгчтэй зодоон үүсгэсэн тул нисэх баг ослын буулт хийхээс аргагүйд хүрчээ.
Испанийн Тенерифэ арлаас Финлянд руу нисч явсан зорчигч тээврийн онгоц Амстердамд ослын буулт хийв. Онгоцонд явсан 177 зорчигчийн нэг, 57 настай эр эхнэртэйгээ муудалцаж улмаар шаардлага тавьсан онгоцны үйлчлэгчтэй зодоон үүсгэсэн тул нисэх баг ослын буулт хийхээс аргагүйд хүрчээ. Онгоцыг Амстердамын “Схипхол” буудалд буунгуут сайхь эрийг цагдаагийнхан баривчилсан байна. Одоо түүнийг болоод болсон явдлын гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа аж.