
Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 24 дүгээр байрны урд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан. Мөн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 2 метр хашаа, хураалтай мод шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61 дүгээр байрны урд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Юутай ч энэ гурвын эс тооцвол галын дуудлага бага ирсэн байна.
Д.Дуулим