Бэлгэвчний хэрэглээ улам бүр багасаж байгаа энэ үед өөрчилж, шинэчлэх шаардлага тулгарч байна. Одоо хэрэглэж байгаа угладаг бэлгэвчнүүдийн 15-18 хувь нь сексийн явцад урагддаг. Тэгвэл Чарли Паул гэдэг эрдэмтэн эрхтний зөвхөн толгой хэсэгт угладаг бэлгэвчийг танилцуулж байна. Уг шинэлэг бэлгэвч нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь шингэнийг гадагш нэвтрэхээс хамгаалсан бол хоёр дах хэсэг нь түүний дээр байрлах буюу нэг үгээр таглаа маягийн үүрэгтэй ажээ. Секс хийхдээ таглаа маягийн уг бэлгэвчийг наалдуулаад цаасыг нь авахад болно. Уламжлалт бэлгэвчтэй адил бат бөх материалаар хийгдсэн тул найдвартайгаас гадна хэрэглэхэд хялбар, дур хүслийг бууруулдаггүй сайн талтай гэнэ.

Сэтгэгдэл (4)