2014 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос түр зуур секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Увс нуур болон, Их нууруудын хотгор, Идэр, Тэсийн голын сав газар, Хөвсгөлийн уулсаар 23-28 градус, говь талын нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 30-32 градус дулаан байна .
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.