Жил бүрийн энэ өдөр бүх хүний сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн, хүүхэд бүхний хүсэн хүлээсэн өдөр болдог. Энэ ч утгаараа Монголчууд Эх, үрсийн баярын энэ өдрийг хөл хөдөлгөөнтэй, өнгөлөг “бялхам” өнгөрөөдөг.
Гэвч хүүхдээ баярлуулахаар гарсан эцэг эхчүүд олны хөлд дарагдаж, энд тэндгүй оочир дараалал үүсгэж зогсохоос бага зэргийн эмээдэг гэхэд болно. Тэгвэл сүүлийн үед иргэд заавал гадуур баярлахаас илүү гэртээ бяцхан парти зохиох, аялал зугаалганд гарах нь түгээмэл болж байна. Тийм ч утгаар бид энэ удаад гэр бүлтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгээ, бүр хөрштэйгээ ч хамран зохиож болохоор хөгжилтэй партины тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
Мэдээж эхний ээлжинд партид зориулсан зарим зүйлийг бэлтгэх хэрэгтэй.
Таньд сонголтууд олон байгаа шүү.

-Гэрээ чимэглэх шаар, янз бүрийн наалтууд
-Хүүхдүүдэд зориулсан сонирхолтой, хөгжилтэй бас амттай бэлэг
-Харин баярын ширээний торт нэлээд өвөрмөц, хүүхдийн анхаарлыг татсан байх ёстой шүү
-Хүүхдүүд идэж болох хөнгөн зууш, амттангаа мартваа
-Дурсгалтай мөчийг дүрс бичлэгт буулгах камер, зургийн аппаратаа ч бэлд
-Эцэст нь ээжүүд энэ өдөр хоол хийхгүй учир аавуудад зориулж бяцхан бэлэг бэлдэх хэрэгтэй.

Ингээд үдэшлэгтээ хамаатан эсвэл найзуудыгаа гэр бүлтэй нь хамт уриарай. Тэдэнд зориулж урилга бэлд. Дараа нь хүүхдийнхээ гараар урилгын үгээ бичүүлээрэй.
Урилгаа өгөхдөө эх үрсийн баяр гэдэг утгаар аав бүрийг өөрийнхөө гарын хоолыг хүүхдүүд болон бүсгүйчүүдэд зориулан бэлдэж ирэхийг хүсээрэй. Тэгээд хамгийн амттай болсон хоолыг шалгаруулж, “шилдэг аав”-аар тодруулж алтан медалиар шагнана гэдгийг хэлэхээ мартуузай. Гэхдээ тэр “алтан медаль” хүүхдийнх нь үнсэлт байх болно.
Хүүхдийн баярыг бэлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ уламжлал болсон ууттай бэлэг авахаа түр азнаарай. Уут дүүрэн чихэр, амттан авч өгөөд дараа нь хүүхдийнхээ шүд өвдсөн хойно харамсах хэрэг гарна. Үүний оронд сонирхлынх нь дагуу хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх бэлэг сонгоорой.
Баярын өдөр боллоо! Үдэшлэгт ирсэн зочдыг эхлээд баярын ширээнээ суулгаж хооллуул. Аавуудын бэлдсэн хоолыг ширээн дээрээ тэр дор нь өрж тавихаа мартав аа. Тэгээд хүүхдүүдээсээ хэний аав хамгийн сайн тогооч болохыг асууж, “шилдэг аав”-ыг шалгаруулан өнөөх медалиараа шагна. Хоолны дараа хүүхдүүдийн дунд тэмцээн зохиож аваргуудыг шалгаруул. Дууны, бүжгийн, шүлгийн, шатрын, даамны аварга гэх мэтээр шалгаруулж аварга тус бүрт шагнал өгөөрэй. Тэдэнд яг л ямар нэг хөгжилтэй арга хэмжээнд ирсэн юм шиг сэтгэгдэл төрөх ёстойг бүү сана, бүү уйдуул. Гэр бүлүүдийн дунд ч тэмцээн зохиосон болно.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)