
Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан зуслангууд зургадугаар сарын 8-наас үүдээ нээхээр болжээ. 2013 онд нийслэлийн хэмжээнд 32 зуслан үйл ажиллагаа явуулж байсан бол энэ онд тэдний 21 нь хүүхэд хүлээн авахаа мэдэгдсэн байна.
Харин шинээр дөрвөн зуслан нээлтээ хийхээр төлөвлөж буй гэнэ. Дээрх зуслангууд байршил, үйл ажиллагааныхаа чиглэлээс шалтгаалж, 140-250 мянган төгрөгийн төлбөртэй. Дундаж төлбөр нь 160 мянган төгрөг байгаа аж.
Ezuslan.mn гэсэн цахим хаягаас зуслангуудын мэдээллийг авах боломжтой.
Сэтгэгдэл (1)