
Үүний шалтгааныг онолын vндэстэйгээр тайлбарлах гээд үзье. Хүмүүс амжилтанд хүрэх тусам илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Хэрвээ таныг ухаантай гэж үнэлдэг бол, та энэ нэр хүндийг яаж хадгалах вэ? Хичээл зvтгэлээрээ биш гэж үү?. Чадлаараа зүтгэлээ ч гэсэн амжилтанд хүрэхгvй байгаа бол энэ нь та тийм ч ухаантай гэсэн vг биш. Ихэнх тохиолдолд ийм хүмүүс жаахан л хөдөлмөрлөснийхөө төлөө намайг хэн ч тоосонгүй, урамшуулсангүй гэх зэргээр хэн нэгнийг буруутгадаг. Тиймээс илүү ухаантай гэдгээ харуулахын тулд хичээ. Суутнууд зөвхөн хичээл зүтгэлээрээ амжилтанд хүрсэн байдаг. Хэрвээ та ухаантай болох гэж байдгаараа хичээж байгаа бол 20 гараад ирэхээр хүний тархины боломж багасч, хүүхэд байсан шигээ юмыг амархан сурах чадамж нь буурч эхэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа хурдан өнгөрч байгааг анзаарч эхлэх үед, сурах боломж нь залуу насанд их байсныг ойлгож мэдэрдэг. Тэр үед байдгаараа хичээх нь дэмий гэж боддог ч энэ үнэнээс буцах аргагvй бөгөөд амжилтаа бататгах алхам болдог.