
Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Укыг тагнуул хийж, газар доогуур нууц сүм байгуулсан хэрэгт буруутган баривчилсан байна. Прокурорууд 50 настай шашны зүтгэлтнийг бүх насаар нь хорьж, хар ажил хийлгэх ялаар шийтгэсэн хэмээн эх сурвалжууд мэдээлэв. Энэхүү шийдвэрийг Кимийг Хойд Солонгосын телевизээр улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө уучлалт гуйснаас хойш гурван сарын дараа гаргасан ажээ. Түүнийг өнгөрсөн аравдугаар сард Хятадын хилийн орчмоос баривчилсан юм. Хойд Солонгост шашны үйл ажиллагааг хязгаарладаг тул ийм үйл ажиллагаа явуулсан хэд хэдэн хүнийг баривчилж байжээ.
Сэтгэгдэл (2)