
Орхон аймагт "Шинэ үе" продакшныхан тоглолтоор явж байгаад хоёр жүжигчин нь нэгэнрүүгээ халуун ус цацаж, түлсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт одоогоор эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй бөгөөд хоёр жүжигчний хувьд аль, аль нь гомдол мэдүүлээгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Орхон аймгийн цагдаагийн хэлтсээс энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Удахгүй харьяалалын дагуу нийслэлд шилжиж ирнэ" гэсэн байгаа. Харин гэмтлийн зэргийг нь эх сурвалжаас тодруулахад "Д.Оюунтуул хүнд хэлбэрийн түлэгдэлтэй. Харин Ц.Алдармаа хөнгөн гэмтэлтэй" гэж гарсан гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (10)