
Өнгөрсөн амралтын өдөр буюу баярын өдрүүдэд обьектийн гал түймэр 10 гарчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн уурын зууханд их хэмжээний нүүрс шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 11 дүгээр ангийн тасгийг гаргахад 100 тонн нүүрсний 10 орчим тонн нүүрс шатаж байсныг гурван цаг гаруй ажиллан, 12 тонн ус зарцуулан унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Отгон тэнгэр их сургуулийн ард талд "Нобел" зочид буудлын 1 дүгээр давхар утаатай байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад тус зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах цайны газрын хоол бэлтгэх өрөөний хананд байрлах цахилгааны утас, хананы хэсэг шатаж байсныг унтраажээ. Ийм иргэд цахилгаан хэрэгсэлдээ анхаарал болгоомжтой байж, галын аюулаас урьдчилан сэрэмжилж байх чухал байна.
Д.Ундрах /24tsag.mn/