Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн "нялх амраг" хэмээн цоллуулаад буй Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж эхлээд байгаа юм байна. Тэрээр хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, өнгөрсөн гуравдугаар сараас хойш 461-т саатуулагдаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагаас өлсгөлөн зарлаж эхэлжээ.Хэргийг сөхвөл, 2014 оны гуравдугаар сарын 2-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан гэдэг. Гэхдээ тэд хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлээгүй бөгөөд цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоосон байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/

















































Сэтгэгдэл (11)