
Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 107 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнээс 139-ийнх нь эзэн холбогдогчийг илрүүлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм байна. Тухайлбал, хулгайлах төрлийн гэмт хэрэг 34, танхайрах 38, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 51 бүртгэгджээ. Танхайрах төрлийн гэмт хэргийн 90 гаруй хувийг архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байна.
Мөн хүүхдийн баяр буюу өчигдөр тээврийн хэрэгслийн осол, авто аваар нэлээд бүртгэгджээ. Тодруулбал 25 осол бүртгэгдсэнээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд өртсөн тохиолдол их байжээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар энэ өдөр 15 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тиймээс ямарваа нэгэн баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/