
Өчигдөр цагдаагийн байгууллагад 88 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа
төөрсөн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар
цагдаагийн алба хаагчид тухайн өдөр хүүхдүүдийг олж, эцэг эхэд нь
хүлээлгэн өгч ажиллажээ. Мөн хүүхэд гэмтсэн нэг тохиолдол бүртгэгдсэн
байна. Тодруулбал, Чингисийн талбай дээр баярын үйл ажиллагаа явуулж
байсан асар салхинд нурж, үүний улмаас нэг хүүхэд хөнгөн зэргийн гэмтэл
авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/