
Э.Чимэддулам нь өнгөрсөн сарын 23-ны өдөр 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутагт байрлах 112-р байрны урд зогсоолд “Т.РАВ-4” маркийн 78-74 УНЧ дугаарын автомашин жолоодож ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан ”Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагтай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчиж 1 нас 6 сартай Э.Содномпилийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн байдаг. Уг хэргийг тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар өнгөрсөн сарын 19-ны өдөр 160 тоот яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шийдвэрлүүлхээр шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/