
Өнгөрсөн сард СХД-ын 26-р хороо Их нарангийн эцсийн буудлын дэргэд авто зам дээр “Даевоо” загварын автомашин “Хюндай” загварын автомашинтай мөргөлдөж ноцтой осол гаргалаа гэх мэдээлэл гаргасан. Улмаар уг хэргийг УЕПГ-аас хянаж байгаа гэх мэдээллээр холбогдогдох албаны хүнээс тодруулахад " Э.Хатанзориг гэгч нь өнгөрсөн сарын 09-ны өдөр архи уун согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Их-нарангийн замд “Даевоо” маркийн 94-09 УНЧ дугаарын авто машин жолоодож явахдаа Б.Энэрэлсайханы жолоодож явсан “Хьюндай” маркийн 50-02 УНЯ дугаарын автомашиныг мөргөж 21479000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул өнгөрсөн сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/