
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний 03.00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг Яармаг-Нисэхийн замд иргэн Ж зам тээврийн осолд орсон байдалтай нас барсан хэрэг гарчээ. Харин энэ хэргийн эзэн холбогдогчийг илрүүлээгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Иймд энэ хэргийг харсан хүмүүс цагдаагийн байгууллагад хандаж болох юм. Мөн энэ талаар Замын цагдаагийн газрын 93030002, 99182426, болон 102 дугаараар холбогдох буюу тус газрын 305 тоот өрөөнд ирж хандаж болно.
Д.Ундрах /24tsag.mn/