
Гандантэгчэнлин хийдийн хоёр албан тушаалтныг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тус хийдийн нярав болон нягтлан бодогчоор ажиллаж байсан хоёр хүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хандивын мөнгө завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй гэнэ. Албаны эх сурвалжаас тодруулахад "Эл хэрэг түдгэлзээтэй байж байгаад сэргээгдсэн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)