Австралийн Сиднейн дуурийн театр хэмээх дарвуулт завины хэлбэртэй гоёмсог барилгыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Энд гэрлийн шоу зохион байгуулж, дэвшилтэт технологийн ачаар дуурийн театрыг өнгө, өнгийн гэрлээр “амилуулав”. Театр улам загварлаг харагдаж байлаа хэмээн шоуг үзэж сонирхсон хүмүүс онцолсон байна.















