Д.Цэнд-Аюуш нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байхдаа бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн тул Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас өнгөрсөн сарын 12-ны өдөр Прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг өнөөдөр хэргийг хянан хэлэлцээд Д.Цэнд-Аюушийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан “Тарчлаах” гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хянан харгалзуулахаар шийдвэрлүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (4)