МЭДЭГДЭЛ ГАРГАХ НЬ

ZTE корпораци нь дэлхийн 160 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг, өөрсдийн нэр хүнд, хэрэглэгчээ эрхэмлэдэг байгууллага юм. Тэр дундаа Монголын хэрэглэгчид, харилцагчдынхаа итгэл, хамтын ажиллагааг юу юунаас илүүтэйгээр эрхэмлэн, хүндэтгэдэг хамт олон.
ГЭТЭЛ хэн нэгэн явуургүй, гүтгэн доромжилсон захиалгат үйл ажиллагааг удаа дараалан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийх болсон. Тэвчишгүй нь тэд энэхүү хууль бус, бусармаг үйлдэлдээ ZTE корпорацийн харилцагчдыг ор үндэслэлгүйгээр дайран доромжилж, гүтгэн ашиглах болсон нь бидний хувьд энэхүү мэдэгдлийг гаргах тэргүүн шалтгаан боллоо.
Иймд цаашид ZTE корпорацийг болон түүний хэрэглэгчдийг ул үндэслэлгүйгээр гутаан доромжилсон, гүтгэх аваас хуулийн дагуу Монгол улсын холбогдох шүүхэд хандан нэр төрөө сэргээлгэх, хохиролоо барагдуулах болохыг үүгээр мэдэгдэж байна.
ZTE Корпораци