
Инчон хотын Намданг дүүрэг дэх нэгэн цөөрөмд аялалын том цүнхэнд хийж
хаясан, Монгол улсын иргэн байж болзошгүй нэгэн эрэгтэйн цогцос олдлоо
гэх мэдээлэл гарсан.
Хохирогчийн амь насыг хөнөөсөн хэргээ ул мөргүй баллахын тулд гялгар
уутанд боон яаралтай хаясан байгааг тооцвол гэмт этгээд нь тус орон
нутагт амьдардаг болох магадлалтай байна гэж хэргийг шалгаж эхлээд
байгаа Инчон хотын Намдунг дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ. Тэгвэл Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад "Далайгаас цүнхэнд хийсэн цогцос олдсоныг монгол хүн хэмээх мэдээлэл гарсан. Тэгвэл уг иргэний цогцосыг таниулах ажиллагааг холбогдох байгууллага хийсэн байх бөгөөд уг цогцос нь монгол хүн биш болох нь тогтоогдсон байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)