
Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шилдэг агентлаг шалгаруулж өргөмжлөл гардуулсан нь олны шүүмжлэлийг ихээр дагуулах боллоо. Хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлж үнэлэгдэх ёстой атал хэвлэл мэдээллээр шилдэгээр цоллуулах нь хэр зохимжтой вэ? гэсэн асуудал үүнийг дагаад босч ирлээ. Тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөнөөс 10-15 сая төгрөгийг хэвлэлийн эздэд өгсөн гэх яриа газар авч хүмүүсийг бухимдлыг бүр их төрүүлэх болов. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай ч “Шилдэг агентлаг болохын тулд 10-15 сая тегрег егсен нехед хувиасаа эргvvлж телеерэй. Би маргааш Vндэсний Аудитын Газар хандана. Эх оронч бай !” гэж жиргэсэн юм. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын албаны хүнээс тодруулахад "Манай байгууллага руу 10-15 сая төгрөг өгвөл танайхыг шилдэг агентлагаар тодруулая гэсэн санал ирсэн. Гэвч О.Магнай дарга төсвийн мөнгийг ийм зүйлд зарцуулахгүй гэх хариу өгсөн" гэв. Юутай ч энэ асуудлаас болж О.Магнай дарга Үндэсний аудитын газар хандахаар төлөвлөөд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/