
Иргэний нисэхийн байгууллагаас ганцхан МИАТ-д давуу эрх олгосон талаар ШӨХТГ-т гомдлууд ирж байгаа талаар бид мэдээлж байсан. Тэгвэл иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-аас иргэний нисэхийн зарим компаниудад шалгалт хийж, гомдлыг барагдуулах тал дээр ажиллаж байгаа. Тэгвэл "Изинис Эйрвэйз" компани дампуурснаар зарим иргэдийн гомдлыг буцаахад хүрээд байгаа.
Өөрөөр хэлбэл, "Изинис Эйрвэйз" компанитай холбоотой гомдол саналууд иргэдээс ирсэн бөгөөд шалгалт болоод шийдвэрлэлт дуусах шатандаа явж байхад нь уг компани дампуурлаа зарлажээ. Тиймээс дампуурсан компанид ямар нэг ажиллагаа явуулах боломжгүй болсон учир иргэдээс ирсэн гомдлыг буцаасан талаар ШӨХТГ-аас мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/