
Налайх дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар багийн нутаг Харзатын амралтын ойролцоо Туул голд суудлын авто машин урсаж хүмүүс нь голын сайр дээр гарсан байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад "Тоёото спрентер" загварын автомашин голын усанд урсаж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж татаж гарган, 9 иргэнийг голын эрэг рүү завиар гарган амь биеийг авран хамгаалсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/