
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар Хэрлэн голын усанд 17 настай, эрэгтэй осолдсон гэсэн дуудлагыг 2014.06.01-ний өдрийн 18:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эрэх хайх аврах салбарын 6 албан хаагчид Хэрлэн голд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/