Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан холбоог устгах ”Алтан гадас”-ын төлөвлөгөө

2014-6-04
0
ЖИРГЭХ
Урин дулаан ирэхээр галзуу хүний хий хөдөлдөг гэдэг шиг улс төрийн солиорол дээд цэгтээ хүрлээ. Эдийн засгаа хямраасан Засгийн газар 100 хоногийн дотор сэхээн амьдруулахаас гаргана хэмээн “эм тариаг”-аар бөмбөгдөхөө илэрхийлээд байна.
ардчилсан нам    Урин дулаан ирэхээр галзуу хүний хий хөдөлдөг гэдэг шиг улс төрийн солиорол дээд цэгтээ хүрлээ. Эдийн засгаа хямраасан Засгийн газар 100 хоногийн дотор сэхээн амьдруулахаас гаргана хэмээн “эм тариаг”-аар бөмбөгдөхөө илэрхийлээд байна. Давхар дээлээ тайлна хэмээн сайдын сэнтийгээсээ татгалзсан Х.Баттулгын оронд дахин давхар дээлтэй хүнийг нэр дэвшүүлэн нохойтож үзэв. Энэ бүхнийг солиорол гэхээс өөр юу гэж нэрлэхэв. Энэ солиорлын эзэн мэдээж хэрэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг.  Малчин ард шиг аяглаж, зөөлөн зөөлөн дуугарах энэ эрхмийн цээжинд хар хор буцалж байгааг сүүлийн үеийн үйл явдлууд дэндүү ихээр харуулна. Тэр яагаад дахин давхар дээлтэн төрүүлэх болов? Үүний цаана мөнөөхөн  л явцуу бүлэглэлийн эрх ашиг нуугдаж байгааг цөөн хүн  гадарлаж байна. Юун түрүүнд түүний номер нэг дайсан эдийн засгийн хямрал биш “Женко” Баттулга болж хувираад байгаа гэнэ. Засгийн газрынх нь амин сүнсийг таслахыг санаархаж байгаа гэж хардахдаа гарыг нь мухарлахаар шийджээ.

    Иймээс нэн тэргүүнд улс төрийн карьер нь дуусч буй Ш.Түвдэндоржийг сонгож авчээ. Тэр Ш.Түвдэндоржийг үнэлдэгтээ ч биш зүгээр л “Алтан гадас” фракцынхаа гишүүний тоог нэмэхийг санаархсан гэвэл та итгэх үү.

    Н.Алтанхуяг давхар дээл тайлсан хүний оронд давхар дээлтэй хүн суулгахгүйг сайн мэднэ. Тиймээс Ш.Түвдэндоржийг дуудаад “Би чамайг тултал нь дэмжинэ, харин чи УИХ-ын гишүүнээсээ татгалзчих” хэмээн гуйх ятгахыг хослуулжээ. Хачирхалтай нь нөгөөх нь хууль тогтоох дээд байгууллагыг гүйцэтгэх засаглалын сайдаар солихыг зөвшөөрчээ. Мөнгөн дээр гарын үсэг зурдаггүй Хууль зүйн байнгын хороон дарга байснаас олон тэрбум эргэдэг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарыг сонгох нь тэр. Мэдээж хэрэг улс төрөөс нэгэнт зодог тайлах нь тодорхой Ш.Түвдэндорж таван цаастай салахаа бодсон биз. Нөгөө талд Ш.Түвдэндоржийг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж гэмээнэ жагсаалтын дагуу Б.Мэдрээ орж ирэх болно. Мэдрээг Фортуна Батбаярын хүн гэдэг. Асуудал ихээхэн ойлгомжтой болж байна.

    Фортуна Батбаяр Н.Алтанхуяг хоёр одоохондоо нэгэн амьтай болоод байгаа. Гэхдээ ам нь хагархай Фортуна халамцахаараа “Алтанхуягийн мэддэг гэж юу байдаг юм, Ерөнхий сайд чинь би байхгүй юу” хэмээн томордог нь оргүй биш байхаа. Үндсэндээ улс орны эдийн засгийг унагасан жинхэнэ эзэн нь Фортуна Н.Батбаяр. Тэрээр бондын мөнгөний ихэнхийг цемент болгоод цутгачихсан хүн. Өөрөөр хэлбэл барилгын салбараас гадна эдийн засгийн үр өгөөж багатай хувьдаа ашиг ихтэй бизнес рүү оруулсан.  Ямар сайндаа л хөдөө орон нутагт бондын мөнгөнөөс “Гудамж төсөл хэрэгжүүлнэ” хэмээн балайрч байхав. Ер нь гадныхан ярьдаг юм. Та нар хамаг мөнгөө цемент болгосон шүү дээ. Танай эдийн засгийг Н.Батбаяр, Д.Ганхуяг гэдэг хоёр сайд чинь л унагачихлаа хэмээн ил тод хэлэх болжээ. Нээрээ ч энэ хоёр хүн л гадны хөрөнгө оруулалтыг шилбүүрдэж хөөсөн нь маргашгүй үнэн билээ.

    Энэ бүхнийг түр орхин шинэхэн сайдын томилгоо руу эргэн оръё. Алтан гадас фракцынхны хувьд өөрсдийг нь бүрхэгдүүлж байдаг томоохон субъект бол МоАХ-г хэмээн үздэг. Тэд Х.Баттулгатай цуг МоАХ фракцыг нэгмөсөн булшлахыг санаархаж байна. Харамсалтай нь ардчиллын бүр эхнээс нь ах дүү  тавуулаа орж ирж байсан Ш.Түвдэндорж хэдэн халтар цаасаар үзэл бодлоо арилжиж байх юм. Өнөөгийн Засгийн газрын бодлого хэвтээ тэнхлэгээр явагдаж байгаа. Энэ нь Алтан гадас, МҮДН хоёрын бодлого юм. Өдийг хүртэл Алтан гадас фракцад үзэл бодол, төлөвшил, үүрэг зорилго гэж байсангүй. Нэгэн үе Н.Энхбаярын халаасны хүмүүс болцгоож, зарим нь тухайн үеийн МАХН-тай нэгдэхийг хүсч, тэр ч бүү хэл саяхан С.Баярцогт Ардын намтай хамтрая хэмээн бүдүүлэг зан гаргаж байсан. Алтан гадасынхан бол ийм л хүмүүс. Өнөөдөр Засгийн газраас хэвлэлүүдийн амыг барихаар хагас тэрбум шахам төгрөг цацаж байгааг барим тавин нотолсон жиргээнүүд явж л байна. Ирэх 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ хэмээн бурцгааж байгаа ч хийж буй ажил гэж алга. Зүгээр л ард түмний тархийг угаах 100 хоногийн ажил хийх гэж байна. Бүр сүүлдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг үе үехэн Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна хэмээн мэдэгдэх боллоо. Энэ нь ч учиртай. Түүний хүргэн, охин, бас Ахлах зөвлөх Л.Гансүхийнх нь авлига, хээл хахуулийн хэргийг АТГ-аас илрүүлэн шалгаж байгаатай холбоотой.

    Нөгөөтэйгүүр эдийн засгаа сэргээж чадахгүй бол АТГ ажил хийлгээгүй хэмээн нохойтох гэж байгаа юм. Бас нэг буруутан бий болсон. Тэр нь Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал болж хувираад байгаа. Одоохондоо түүнд ийм л хоёр буруутан бий болоод байна. Маргааш чухам эдийн засаг хямарсны буруутанг хэнээр тодруулахыг математикийн багш Н.Алтанхуяг тооцоолж суугаа вий. Н.Алтанхуяг эдийн засгийг сэргээж чадахгүй ч хор найруулахдаа үнэхээр чадмаг юмаа. Энэ бүхний хохирогч нь ард түмэн болохоор даан ч дуугүй сууж чадсангүй.

Л.Юра
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Tuya (213.101.200.125)
    Ene bichsen hvn ooroo zvrh ni sharhtai yum bish vv? Sharh gedeg bol gomdol ba vl uuchlal ene tsaashdaa vzen yadalt horsol bolno chamaig ooriig chin l zoboono oor heniig ch zoboohgvi er ni hvhii medleg ihteigees eh oron hogjdoggvi gagtshvv hogjil tuhain hvnii zvrh setgel hvseltei handlaga tolgoin medlegtei holbogdson tsagt yug ch hiine .amjilt
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.3)
    Харин алтангадас чин атгасан шагай шиг эвтэй юм биш үү
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    МоАХ угаасаа 4 хуваагдаж орхисон. Кроун луу нэг хэсэг, Бат үүлтэй зүүн хойд азируу нэг хэсэг, Эрдэнэтэй Шонхор луу нэг хэсэг, Женкотой нэг хэсэг одоо Эрдэнэ, Түвдээ нартай дахиж хуваагдах болж дээ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Ишш чааваас Элбэгээ энэнээс өөдтэй юм биччих угаадасны нохой олдоогүй юм байхдаа. Ямарч утга агуулга алга
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    МоАХ-ын Лу.Болд, Оюунгэрэл, С.Эрдэнэ тэрч бүү хэл Ганбат,Батчимэг нар Женко, Элбэгээ 2-ыг жийсэн. Энэ 2 уул руу бууж яваа учраас томоохон хорлогчин болсон. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй 34 размерийн гутал өмсдөг, бэлтрэг Энхболд нэмэгджээ. Тэр няц гишгүүлэх юмуу, тоосонд дарагдаж үхэх вийдээ чааваас. Түвдэндорж, сахал Төмөрбаатар, Равдандорж, Бат-Үүл нар МоАХ-ыгаа шуналын микроб Женкод мэдүүлэхгүй байхоо
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    Женкогийн МоАХ гэж хайшаа юм байдагий. Бид өлсөж жагсаж байхад энэ муу хар зах дээр монголчуудаа шулаад явж байсаншдээ. 100 нэвтрүүлгээр магнитофон авчирж 5 нугалж зардаг байсан гэж хуцаж байналээ. 5 нугалж луйвардсан энэ дурак хожим дээрэм хийж тэр мөнгөөрөө МоАХ-ыг, цагаан байшинтай нь хувьчилж авсан. Одоо С.Эрдэнэ МоАХ-аа буцааж авах юм гэнэлээ. Дараагаар нь цагаан байшингийн зарга үүснэдээ. Тэр үед Элбэгээ хутгуур яахыг харна.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • tstst (31.221.87.87)
    tuvdendorj chin genco giin hun shuu dee, yu balairaad baina? MOAH aas garaltai, MOAH zaaval said iin suudal avna geed avaj baigaa biz de
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • unenhuu (202.21.113.140)
    unen ug heljee
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.2)
    ene udah dusam ard bidel ih hohiron ed bayjaal zailaad ugun
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.25)
    tiim bna vnii huvtail ym bna ene altanhuyag odoo avch hayah bolson ard tvmen bidel songson odoo bidel avch hayah heregtei
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (103.26.193.5)
    taalagdlaa. sxan bichjee. undeslel n unen ym bish uu
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    mash notstoi gargalgaatai, bolj baigaag vil ybtsiig vnen bichjee
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    32 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    7 цаг 3 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    7 цаг 8 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    20 цаг 14 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    20 цаг 21 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    20 цаг 23 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    20 цаг 28 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    22 цаг 25 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    23 цаг 21 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК