
Өмнөд хөршөөс хар тамхи оруулж ирсэн гурван залууг хилчид илрүүллээ. Эрээнээс Замын-Үүд рүү энэ сарын 3-4-нд шилжих шөнө Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн манай улсын иргэн Т, М, Э нар их хэмжээний мансууруулах бодис автомашиндаа нуусан байжээ. Тэд Ice буюу мөс, гашиш хэмээх мансууруулах бодисыг их хэмжээгээр авч явсан бөгөөд сэжигтнүүдийг Улаанбаатарт авчирч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)