Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн "нялх амраг" хэмээн цоллуулаад буй Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдсан. Улмаар өлсгөлөн зарлаад зогсохгүй амиа хорлохыг оролдоод байгаа гэх шумууд ч тарсан. Тэгвэл энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Өлсгөлөн зарласан зүйл байхгүй. Гадуур ташаа мэдээлэл яваад байна. Мөн Г.Сарангэрэлийн бие сайн байгаа" гэв.2014 оны гуравдугаар сарын 2-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан гэдэг. Гэхдээ тэд хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлээгүй бөгөөд цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоосон байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)