“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан агсан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн удаад Цагдан хорих 461 дүгээр ангид болсон. Гэвч шүүх хурал шүүгчдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны дэгийг зөрчин, дур мэдэн шүүх хурлыг орхисон гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм.Шүүгдэгчдийг өмгөөлж буй есөн өмгөөлөгч "Д.Амарсайхан агсныг амь насаа алдахад уг хэргийн шүүгчид, улсын яллагч нар тодорхой хэмжээгээр буруутай" гэж үзэж байгаагаа илэрхийлэн, Шүүх хуралд оролцож буй шүүгч нараар хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлтийг гаргасан юм. Энэ хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг үдээс хойш гаргасан ч шүүгчдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэн, шүүх хурлын танхимыг орхин гарсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)