
Хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын талаас хоёр улсын иргэд үгсэн хуйвалдан хууль бусаар их хэмжээний сум оруулж байсныг хилчид илрүүлсэн байна. Сэжигтнүүд “Тоз 8” марзийн буу буюу иргэдийн нэрлэж заншсанаар калибрийн 48 мянган ширхэг сум авч явах үед нь баривчилсан байна.
Д.Дуулим