
ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах , эрчимт эмчилгээний тасагт эцэг,эхчүүдийн анхаарал болгоомжгүйгээс эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд олноор ирэх болжээ. Тус тасагт өнгөрсөн баасан гарагт гэрийнхээ хөргөгчинд байсан цууны хүчил “уксус” балгасан 11 настай охин ирсэн байна. Мөн 13-14 насны гурван хүүхэд уналт таталтын эсрэг эм олноор ууж хордон, эмнэлэгт хүргэгдэн иржээ. Түүнчлэн, гурван настай хүү бензин уусан, хоёр настай хүүхэд 10 ширхэг аспирин ууж тус эмнэлэг яаралтай хүргэгдэн ирсэн байна.
Д.Дуулим