Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1 тэрбумаар хийгдсэн ч ард түмний сэтгэлд нийцээгүй наадмын нээлтийн тухай 24 баримт

2014-7-12
0
ЖИРГЭХ
Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын нээлтийн сонин хачин амнаас ам дамжин яригдсаар байна. 24 tsag.mn энэ жилийн наадмын нээлтийн сонин хачинг Та бүхэндээ хүргэж байна.
IMG_1380        Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын нээлтийн сонин хачин амнаас ам дамжин яригдсаар байна. 24 tsag.mn энэ жилийн наадмын нээлтийн сонин хачинг Та бүхэндээ хүргэж байна.

1.    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмыг нээж үг хэлэхдээ “Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа” хэмээн онцлов.

2.    Наадмын нээлтийн арга хэмжээнд 6000 орчим хүн оролцов. Урьд өмнөх наадмын нээлтэд ийм олон хүн оролцож байгаагүй гэж эх сурвалж тайлбарлав.

3.    Наадмын нээлтэд Чингис хааны төрийн дуулал байсан “Эртний сайхан” хэмээх уртын дууг дуулав. Уг дууг 1930 оноос эхлэн сэргээж дуулах болсон гэнэ.

4.    “Хонхны дуу” шүүмжлэл дагуулав. Уг дууг наадмын нээлтэд дуулсан цахим ертөнцөд олон хүмүүс шүүмжлэв. Наадамчин олон ч таатай хандсангүй. Учир нь хувьсгал, бослого, тэмцэлд уриалсан дууг найр наадам, эв нэгдлийн үеэр дуулсан нь билэггүй зүйл гэж хэлэх хүмүүс олон таарав. Найранд хип хоп дуулахтай адил юм боллоо гэж ард түмэн дургүйцэв.

5.    Наадмын нээлтийн ажиллагаанд ерөөл, магтаалын эгшиглэн бие биелэгээ, орчин үеийн бүжиг зэрэг урлагийн олон үзүүлбэрийг харуулав. Харамсалтай нь бүжигчдийн хөдөлгөөн олон удаа зөрьж бэлтгэл муу хийгдсэнийг илтгэв.
IMG_1380
6.    Энхийн сахиулж яваа цэрэг эрс дүрэмт хувцастайгаа биелэгээ, бүжиг хийснийг олон нийт шүүмжлэв. Ард түмэн тэднийг энхийг сахиулагч гэж харж хүндэлдэг болохоос биш эмэгтэйчүүдийн хийдэг бүжгийг цэрэг хувцастай хийх нь утгагүй байлаа гэж дүгнэв.

7.    Наадмын нээлтэд оролцогчид “Хүннү” гэсэн бичиг болон зогсов. Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа юм. Тийм учраас Монголчуудын төрт их ёсны түүх хоёр мянганаар хэмжигдэнэ, дэлхийн анхны төрт улс гэсэн огшим сайхан үгс цуурайтсаар байв.

8.    Ардын хувьсгалын 93 жилийг онцлов. Ардын хувьсгалын асар том гал улаан тугийг ард түмний өмнө олон хүмүүс барьж жагсав. Ардын хувьсгал, гал улаан туг, ардын цэрэг гуравыг салгаж ойлгохын аргагүйг энэ жилийн наадам ч дахин нэг ойлгуулав.

9.    Наадмын нээлтэд буруу төрийн далбаа ашигласан. Загас нь буруу эргэсэн байсан, төрийн далбаан дээр өөр зүйл дүрсэлсэн гэх мэт шүүмжлэл тасарсангүй. Үндэснийхээ жилдээ ганц хийдэг наадмаар “Төрийн далбааны тухай хууль”-иа зөрчиж буруу далбаа ашигласан бол зохион байгуулагчид хуулийн дагуу харицлага хүлээх ёстой болов.

10.    Наадмыг жуулчдад зориулж англиар тайлбарласан нь зөв байв. Өмнө жуулчдад зориулж орчуулагч нь ажилладаг байсан юм. Харин хэдэн жуулчин наадам үзсэн тоо тодорхой гарсангүй.

11.    Наадмын нээлтэд “Монголдоо бүтээцгээе” гэсэн Засгийн газрын бодлогыг харуулахыг хичээв.

12.    Төв цэнгэлдэхийн тайзыг босоо Монгол бичигээр хийсэн нь анхаарал татав.
IMG_1380
13.    Энэ жилийн наадамд 2 дархан аварга, 3 аварга, 9 арслан, 5 гарьд, 12 заан, 20 харцага, 53 начин цолтон зодоглохоор бүртгүүлсэн байна. Мөн аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59 улсын цолны төлөө зодоглов.

14.    Энэ жилийн наадмын зардлыг 2.2 тэрбум төгрөгөөр баталсан. Үүний 1 тэрбум орчимыг наадмын нээлтэд зориулна гэж төсөвлөсөн. Ийм их мөнгөөр хийсэн нээлтийг өмнөх жилүүдийнхээс сайнгүй болсон олон түмэн сэтгэл дундуур хүлээн авлаа.

15.    Харин Монголын үндэсний тэлевизийн нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр “Сүүлийн хоёр жилийн наадмын нээлт их утга төгөлдөр боллоо” гэж зарласан.  Монголын үндэсний телевизээр зарласан түүний энэ улс төржсөн үгэнд олон нийт дүгнэлт хийнэ биз.

16.    Наадмын нээлтийг тааруу найруулсан гэсэн үнэлгээг авсан Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарам түүхэн онцлогуудыг харуулсан элементийг ихэд ашигласан. Энэ талаараа “Чингис хаанд тоглосны буянаар түүхэн сэдэвүүдийг нилээд судалсан нь тус боллоо” хэмээн ярив.

17.    Гурван үеэрээ азаргаа түрүүлүүлж түүхэн амжилт тогтоов. Өнгөрсөн зуунд М.Данзанням гуай алдарт азаргаа түрүүлүүлж байсан бол хүү Д.Даваахүү нь бас хүрэн азаргаа торгон жолоо болгосон юм. Өчигдөр Д.Даваахүүгийн төрсөн хүү Д.Баянбатын хонгор азрага улсын наадамд түрүүлэв. Ингэж өвөө, аав, хүү 3 гурван үеэрээ улсын наадамд азаргаа түрүүлүүлсэн анхны тохиолдол болж бүртгэгдсэн нь энэ наадмын сонин байлаа.

18.    Наадмын нээлтийн хуушуур 800 эхэлж 2000 төгрөг болтлоо өсөв.

IMG_138019.    Хүй долоон худагийн 00 уржигдар 200 төгрөгөөр үйлчилж байсан бол өчигдөр наадмын нээлтийн үеэр 300 төгрөг болж нэмэгдсэн байв.

20.    Наадмын нээлтэд дуулсан “Харанга” хамтлагийн дуучин Лхагваа дарга нарын өмнөхөн мориноосоо унав. Монголчууд мориноосоо унах нь билэггүй зүйл гэсэн яриа наадамчдын ам дамжин яригдаж эхлэв.

21.    Наадмын нээлтийн үеэр төв цэнгэлдэх, хүй 7 худагт тог тасрах явдал их байв. Энэ нь үйлчилгээнийхэн, хуушуур хийгчдийн бухимдлыг багагүй төрүүлэв.

22.    “Нэг чихэр-Нэг хог” гэсэн уриатай залуус ажиллаж хогийг чихэрээр сольсон нь хүмүүст ихээхэн таалагдав.

23.    Төрийн түшээд билэгдэл болгож сум харавдаг. Харамсалтай нь сумнууд оноогүй гэж хэвлэлүүд мэдээлэв.

24.    Ирэх жилийн наадмын нээлтийг Д.Сосорбарамаар найруулуулж болохгүй гэсэн яриаг олон нийт гаргав. Н.Жанцанноровоор эсвэл шинэ үеийн чадварлаг найруулагч залуучуудаар хийлгэх хэрэгтэй гэсэн хүмүүс олон тааралдав. Тиймээс энэ жилийн наадмын нээлт ирэх жил хүртэл шүүмжлэл дагуулсаар байж мэдэхээр болов.

24tsag.mn
image

Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын нээлтийн сонин хачин амнаас ам дамжин яригдсаар байна. 24 tsag.mn энэ жилийн наадмын нээлтийн сонин хачинг Та бүхэндээ хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (234)

  • Зочин (150.129.143.81)
    Эруул хунбайхгуй юу дарганцар малуудаа
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • зочин (202.170.83.170)
    жил болгон сосорбарам нилээд их мөнгийг хүүдийлдэг болжээ олон улсуудтай хуваалцдаг байгаасай гэнцаараа цохичихдог юм боловуу
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.20.132)
    Эрүүл нь согтуугаасаа, согтуу нь галзуугаасаа айдаг гэж ярьдаг. Үүнийг монгол наадам нотолж дээ хөөрхий.Ядаж эрүүл найруулагч олдоогүй юм байхдаа.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Энхээ (202.179.20.132)
    Би наадам үзэж чадаагүй . Гэсэн ч хүмүүсийн яриаг сонсоход дэндүү тэнэг нээлт болсон гэцгээж байна.Монгол түмний их баяр наадам болохоос ардчиллын тэр тусмаа Со, талийгаач хоёрт зориулсан дурсгалын цуглаан биш биз дээ. Ядаж хянадаг толгой алга уу. Тэр нь бас Со доо таарсан гажиг юм болов уу
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.11)
    сосорбарамаар бөөлүүлж батүүлээр хонхны дуу чарлуулая.
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • Энгүүн (103.26.193.21)
    Дараа жилийн наадмын нээлт дээр Со-гоор гоцлол бүжиг бүжиглүүлээд, цагдаа нараар биелгээ хийлгэе.
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.193.15)
    eruul ovchtei ni medegdehgui elii balai sosorbaram, iim munguur iim yum hiihdee ichdeggui yum baihdaa, esvel luivarchin yum uu
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • хорлмаа (103.10.21.83)
    энэ ер нь тун билэг муутай наадам боллоо.ХАР ТАМХИЧИД РЕЦЕДИВ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД НААДМЫГ УДИРДАЖ ХӨТӨЛЛӨӨ.ХАРИН ОРЧИН НЬ ЦЭВЭР ЦЭНГЭЛДЭХ ТОЙРСОН ПОСТЫН хүүхэд залуус үнэхээр сайн үүргээ гүйцэтгэлээ
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Ганаа (103.26.193.4)
    Сосорбарам терийн концертон дээр гарч ирэхдээ узэгчдийг ер хундэтгээгуй бас наадмын нээлтэндээр их тэнэгтсэн еренхийлегч руугаа нуруугаа харуулж зогсоод л бас англиар орчуулах шаардлагагуй монголчуудын наадам юм байгаа биздээ
    2014 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochin (103.26.193.25)
    eryyleer setgedeg eryyl mongol hyn l naadmiig nairuulaasai
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Оньсого (203.91.112.66)
    "Ардчилсан" угтвартай "дарангуйлагч" ерөнхийлөгчтэй, буруу дуулсан ч бүгдийг өөрийнхөөрө болгодог ерөнхий сайдтай, хам шинжийн хар тамхичин хуулийн сайдтай, утаагүй тамхичин гавъяат дуучидтай, монголд огт бий болоогүй юмыг "байгаа" гэж нотлодог "монголын хуучин нийгмийн шинэ бүтээгдэхүүнүүд" -тэр юу вэ?
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • хувьсг***** (203.91.112.66)
    УХААНТАН СЭДЭЖ, ЗОРИГТОН НЬ ХИЙЖ, АДГИЙН НОВШНУУД ҮР ДҮНГИЙН НЬ ХҮРТДЭГ ҮЙЛИЙГ "ХУВЬСГАЛ" ГЭДЭЭГ ГЭЖ ....
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Ард (203.91.112.66)
    АН, МАН гэсэн 2 улс төрийн хүчин байгаа цагт Монгол улс өөдлөхгүй нь харагдаж байна. Хувьсгал, ардчилал хоёрыг АРД ТҮМЭН хийсэн болохоос биш энэ 2 тэнэг талцагчдын өмч биш шүү дээ. Энэ хоёроос салах "ЖИНХЭНЭ ХУВЬСГАЛ" хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. АРД ТҮМЭН Ч ЗАЛХУУ БОЛЖ ГҮЙЦЛЭЭ, УУЛ УСАА ХӨНДИЙЛЖ СЭНДЧЭЭД УЛС ГҮРЭН Ч ҮГҮЙРЭХ НЬ БАЙНА!!!!
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (79.82.4.222)
    ene muuhai sbaram ter sohor muur shig lhagvaa 2-iig harahaar zevuu hureed baih yum
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • naadam (202.72.245.152)
    saihan samarsan yu bolj baigaa ni medegdehgui naadamiin neelt bkkkkkkkkkkkkkkkk
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    Сосорбарам аа чи зөнөглөсөнүү эсвэл мэдрэл чинь муудсан уу.Ядаж наад үс гэзгээ угаачихад яадаг байна аа шар хад луу эртхэн дөхөж байвал яасан юм
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.19)
    ЭНЭ БАРАМЫГ ЗАЙЛУУЛААЧ.АРД КИНО ТЕАТРЫГ УСТГАЧИХААД ШУНАЛ НЬ БАРАГДДАГГҮЙ. ДУУ ДУУЛЖ ЧАДАХГҮ,ЖҮЖИГЛЭЖ ЧАДАХГҮ, НАРУУЛЖ ЧАДАХГҮ. БӨӨН ХОРНЫ ХҮҮДИЙ ЦАРАЙЛСАН БАРАМ
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • zochin (112.72.13.162)
    So bolih heregtei yum bna aa
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.4.28)
    Үндэсний баяр гэж яриад байсан чинь намын баяр хийчлээ Элбэгдоржоо. Үндэсний их баяр наадмаа хэзээ хийх вэ
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.5.183)
    хайран мөнгө хайран улс орон сохорбарам Та ер нь юу бодож байнааа бас төрийн дуулал төрийн далбааг хаа хамаагүй ашигладгаа хазаарлаа эрх баригчдаа аль нь зөв аль нь буруугаа ялгахаа байсан байна цаана чин
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • эзэн (202.179.20.194)
    СО абугай ч ёстой дэвж байнааа.ямар аймаар юм бэ.
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    Ene urlagiinxan ni setgegdel bicheed bnada vnz ni So goosoo vxtlee aidag nvvren deer ni dalduur vxtlee muulna Il garch muulax zorigton bgvi dee
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • gutamshig (202.55.191.34)
    AN tatan buulgatsgaaya. Turiin mine suld doroitoj, buzarlagdaj duuslaa. Daichin tsereg ers n Chingissiin talbai deer gannam hiihiig harlaa, enhiig sahiulagchid n bielgeehiihiig harlaa, mongol er hun moritoigoo unahiig harlaa, modoo barisan guilgachidmaar eh oron duurch buig harlaa....
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • zochin (103.23.51.11)
    ardchilsan namiin erguu yumnuud ugaasaa l tegiishd
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • zochin (103.26.193.5)
    Монгол наадмаа л сайхан узмээр байхын энэ энэ тэнэг Со ганц хуний театр ч гэлуу тэндээ л балайр ч бна биз. зайлуулаач овчтэй хогийг.
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • zochin (114.30.199.110)
    lhagwasvren yagaad neeltend neeh svrtei arch ireed bdgiin sagsaganaad tvrvv jil bas unah shahsan ene jil unaj onigoo bolloo.neeh tvmend taalagdah neelt boloogvi.sosorbaram guai boliul taarna uur mundag hvmvvs zunduu l bgaa shvv dee
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 55 мин
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
    4 цаг 16 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
    4 цаг 21 мин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
    4 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    19 цаг 47 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    21 цаг 29 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    22 цаг 35 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    23 цаг 38 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    Өчигдөр 12 цаг 15 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    Өчигдөр 09 цаг 45 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
24 баримт
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК