Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын хувьсгалтай, хонхны дуутай, арслантай, гарьдтай энэ жилийн наадмын 24 баримт

2014-7-13
0
ЖИРГЭХ
    Дуулиан шуугиантай наадам өндөрлөв. Ардын хувьсгалтай, Хонхны дуутай, шинэ арслантай, гарьдтай, хамгийн их төсөвтэй гээд сонин хачин дуусалгүй хөвөрөх наадмын тухай 24 баримтыг хүргэж байна. Дараа жилийн наадам даанч хол байна даа...
    Дуулиан шуугиантай наадам өндөрлөв. Ардын хувьсгалтай, Хонхны дуутай, шинэ арслантай, гарьдтай, хамгийн их төсөвтэй гээд сонин хачин дуусалгүй хөвөрөх наадмын тухай 24 баримтыг хүргэж байна. Дараа жилийн наадам даанч хол байна даа...

1.    Улсын арслан төрөв.
Увс аймгийн Ховд сумын харъяат улсын харцага Н.Батсуурь 9 даван түрүүлж Улсын арслан болов.

2.    Улсын гарьд төрөв. Завхан аймгийн Идэр сумын харъяат, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Завхан” дэвжээний бөх начин Ш.Жаргалсайхан 8 давж үзүүрлэн Улсын гарьд болов.
neelt12-140400-1741971778
3.    Улсын 1 харцага төрөв. Ховд аймгийн Чандмань сумын харъяат “Нью прогресс” группын бөх улсын начин Б.Пүрэвсайхан зургаа давж улсын харцага болов.

4.    Улсын 5 начин төрөв
. Завхан аймгийн Алдархаан сумын харъяат цэргийн арслан Б.Бадамсүрэн, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат аймгийн арслан Л.Лха-Очир, Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат аймгийн арслан Ч.Батчулуун, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат аймгийн арслан Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харъяат аймгийн арслан Н.Адъяабат нар та давж улсын цолтой бөхчүүдийн эгнээнд нэгдэв.

5.    Улсын наадмын айргын 5 их нас.
314 их нас уралдсанаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач А.Амарбатын хул түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баясгалангийн Суман хүрэн аман хүзүүнд давхилаа. Харин айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, “Хөх чоно” группийн захирал Ө.Пүрэвбаатарын загал, дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Мөнхбатын хүрэн, тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хүрэн давхилаа.

6.    Улсын наадмын айргын 5 азрага.
223 шандаст  хурдан азрага давхиснаас Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баянбатын хонгор түрүүлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Алдарт уяач Т. Болдбаатарын халиун аман хүзүүдлээ. Айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн халзан, дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын С.Цэмбэлийн зээрд, тавд Завхан аймгийн уугуул Б. Оргилын оодон халтар хурдлав.
Snapshot_2014-07-13_115244
7.    Улсын наадмын айргын 5 соёолон. 237 соёолон хурдалсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн халтар соёолон  түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд аман хүзүүнд давхилаа. Харин айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн ногоон, дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Гантөмөрийн бор, тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач П. Цэгмидийн хул давхилаа.

8.    Улсын найдмын айргын 5 хязаалан.
318 хязаалан үрээ хурдалснаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Т.Батзоригийн сартай хээр түрүүлж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Ш.Батбаянгийн хүрэн халзан аман хүзүүдлээ. Харин айргын гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын О.Батбилэгийн зээрд, дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баянбатын зээрд,  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Эрдэнэбилэгийн хээр давхилаа.
neelt15-140405-1114609902
9.    Улсын наадмын айргын 5 шүдлэн. 297 шүдлэн үрээ уралдсанаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б Цэрэнбалтавын хул түрүүлж, Улаанбаатар хотын “Хөх чоно” группын захирал, Ө.Пүрэвбаатарын загал саарал аман хүзүүдлээ. Харин айргын гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Тувааны хул, дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Д.Сүхбаатарын хонгор халзан, тавд  Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн О.Батболдын бор хурдаллаа.

10.    Улсын наадмын айргын 5 даага.
291 даага  уралдсанаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж, Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр аман хүзүүдэв. Харин айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Д.Ганбаатарын хар, дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн хул, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Б. Бадраагийн хүрэн зээрд даага хурдлав.
Snapshot_2014-07-13_120750
11.    Улсын Гарамгай болон Гоц мэргэн төрлөө. Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд   Монгол Улсын Хошой мэргэн, Л.Отгонбаяр түрүүлж Гоц мэргэн боллоо. Харин хоёрдугаар байрт спортын мастер, Б.Батбаатар, гуравдугаар байрт спортын мастер С.Өлзийсайхан нар орлоо. Мөн эмэгтэйчүүдийн сурын харваанд Гоц мэргэн Х.Оюунчимэг түрүүлж Гарамгай мэргэн боллоо. Эмэгтэйчүүдийн харвааны хоёрдугаарт Улсын мэргэн Д.Норжмаа, гуравдугаарт спортын мастер И.Цэцэгмаа нар шалгарлаа.

12.    Энэ жилийн наадамд 2 дархан аварга, 3 аварага цолтон барилдав.
Харамсалтай нь 7-ийн даваа гэхэд бүгд өвдөг шороодов.

13.    Улсын дархан аварга А.Сүхбат 3-ийн даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг амлан авч тахимаа өгөв. Монгол бөхийн түүхэнд дархан аварга цолтой бөх дархан аварга цолтой бөхөө 3-ийн даваанд амлаж байсан түүх байхгүй учир анхных боллоо гэж бөх судлаачид дүгнэв.

14.   Архангайнхан Увсын шинэ арсланд цувран унав. Улсын начин Р.Пүрэвдагва, Улсын заан Ч.Санжаадамба, Улсын гарьд Д.Рагчаа нар Увс аймгийн харъяат Улсын харцага Н.Батсуурийг барсангүй.

15.    Увс аймгаас шинэ арслан төрсний дараа Увс аймгийнхан Ю.Цэдэнбалынхаа талбайд олноороо цугларч шоу хийсэн зураг цахим ертөнцөд дуулиан тарив.

16.    Нэг сумаас хоёр начин нэг өдөр төрж шинэ түүхийг бүтээв. Энэ жилийн наадамд Завханы Алдархаан сумаас 2 начин төрлөө. Ийм үйл явдал Монгол бөхийн түүхэнд байхгүй аж.

17.  Завханыхан Гарьдаар баян гэдэгээ батлав. Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан гэсэн гарьдууд дараалан төрөв. Монголын хамгийн олон гарьдтай аймаг болов.
Snapshot_2014-07-13_120750
18. Гурван үеэрээ азаргаа улсын наадамд түрүүлүүлсэн түүхэн амжилт бүртгэгдэв. Өмнө М.Данзанням, Д.Даваахүү гэсэн аав, хүү хоёр азрагаа улсын наадамд олон түрүүлүүлсэн юм. Харин энэ жил ач хүү Д.Баянбат нь азаргаа улсад түрүүлүүлэв. Ингэж өвөө, аав, ач хүү гурав улсын наадмын азарганы түрүүг авсан түүх бичигдэв.

19.    Наадмын үеэр цагдаа нар хуучин хувцастайгаа үүргээ гүйцэтгэв.

20.    Энэ жилийн наадмыг 2,2 тэрбум төгрөгөөр хийв. Үүний 921,2 сая төгрөг буюу 13,1 хувь нь бай шагналд, 946 сая төгрөг буюу 42,8 хувь нь урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 494 сая төгрөг буюу 22,4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд, 142,5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 333,9 сая төгрөг буюу 15,1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зарцуулав.

21.   Ардын хувьсгалын 93 жилийн наадамд улс төрчид, бөхчүүд, урлаг соёлын алдартнууд ногоон, цайвар, саарал өнгийн дээлээр ихэвчлэн гоёов.
neelt15-140405-1114609902
22.   Наадмын нээлтэд “Хонхны дуу” дуулуулсан нь ихээхэн дуулиан тарив. Магадгүй энэ үйлдлээс болж эрх баригч АН-ын нэр хүнд ард түмний дунд ихээхэн унав.

23.   Энэ жилийн наадмаас Ардын хувьсгалын 93 жилийн ойг хасах гээд олон түмний эсэргүүлээс болоод чадсангүй. Хэрэв хассан бол эрх баригчдын рейтинг дахин хэдэн хувиар унаж мэдэхээр байв.

24. 
  Монголын тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн баяр наадам нээлтийг эс тооцвол сайхан болж өнгөрлөө. Наадамчид сэтгэл өндөр нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залж, дараа жилийн наадамыг хүлээж эхлэв. “Наадмын дараа намар” гэсэн өвөг дээдсийн олон утгатай  үгийг сануулах цаг ирлээ.
24tsag.mn

image

Дуулиан шуугиантай наадам өндөрлөв. Ардын хувьсгалтай, Хонхны дуутай, шинэ арслантай, гарьдтай, хамгийн их төсөвтэй гээд сонин хачин дуусалгүй хөвөрөх наадмын тухай 24 баримтыг хүргэж байна. Дараа жилийн наадам даанч хол байна даа...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Энгүүн (103.26.193.11)
    Хурдан морины хувь бол харин ноёдын наадам биш боллоо. Гэхдээ цаадуул чинь энэ жил хурдалсан морьдыг худалдаад авчих байх л даа.
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • 1122 (112.72.13.32)
    Gowi-Altain Tseel Sumiin 2 nachin neg udur turj baisan daa
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    TANAID REDAKTOR BAIDAGGUI YUMU YASAN IH ALDAATAI BICHDEG YUM BE
    2014 оны 07 сарын 14 | Хариулах
  • зочин (103.26.193.8)
    Ардын наадам биш Ардчилсан намын наадам боллоо
    2014 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.193)
    Sosorbaram gedeg setgetsiin oorchlolttei xuneer daxin ***** Naadmin neelt, xaaltig xiilgee. Ter muu xeden tserguudeer duremt xuvtsastai ni yu yu ch xiilgechixev. Neg ix urt ustei noxor morinoosoo unalaa... Muugiin doxio shuu.
    2014 оны 07 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    40 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    51 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    1 цаг 1 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    2 цаг 8 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    2 цаг 8 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    2 цаг 25 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    2 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    3 цаг 10 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    3 цаг 29 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    3 цаг 39 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    3 цаг 41 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    3 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 6 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    4 цаг 14 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    4 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    4 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    4 цаг 32 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    4 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    5 цаг 22 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 28 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК