Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хошин урлагийн жүжигчин Л.Дэмидбаатарын хамаатан Улсын шинэ начин Н.Адъяабатын сонирхол татах 24 баримт

2014-7-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын шавь, бас Г.Өсөхбаяр аваргаар начин болсон Н.Адъяабатыг танилцуулж байна. Сонирхолтой нь тэрээр хошин урлагийн жүжигчин Л.Дэмбидбаатарын хамаатан аж.
   
143733-18072014-1405651752-1219114132-adyabat_nachin    1.    Архангай аймгийн Тариат суманд 1984 онд төрсөн. 30 настай.
2.    “Бөх билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Хера Холдинг” компанийн өмнөөс барилддаг. Энэ компанийн захирал Х.Ганхуяг Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга гэхээр нэг зүйл ойлгогдох байх.
3.    Дунд сургуулийн сурагч байхаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Аймгийн Заан Д.Нарангэрэл анхных нь багш. Аймгийн заан Д.Нарангэрэл Архангайн олон бөхчүүдийг гаргаж ирсэн сумын төвийн багш гэдгийг тэр хавийнхан андахгүй мэднэ.
4.    2002 онд Тариат сумынхаа наадам түрүүлж сумын заан, 2007 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэж заан, 2010 онд Архангайдаа түрүүлж арслан болсон амжилтыг үзүүлжээ.
5.    Энэ жилийн "Бүх цэргийн наадам-2014" үндэсний бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж байсан.
6.    Улсын их баяр наадамд 4 жил зодоглож байгаа. 2011 онд 2, 2012 онд 3, 2013 онд 3 давж байсан.
7.    2013 онд нутгийн гарьд Д.Рагчаатай таарч өвдөглөсөн бол 2014 онд нутгийн дархан аваргаараа начин цолны босгыг алхав. Гарьд Д.Рагчаатай барилдаад унахдаа зүгээр байгаагүй л гэсэн. Бодвол “зүгээргүй” барилдаан болоод тэр биз.
8.    Улсын дархан аварга Г.Өсөхбаяраар тав давсныхаа дараа “аварга багшаараа начин боллоо. Улаанбаатар хотод аварга багшийнхаа гар дээр хөдөөнөөс ирсэн. Аварга багшдаа баярлалаа” гэж тун дарууханаар төв цэнгэлдэхээс түмэн олонтойгоо мэндчилсэн.
9.    Харин 6-ийн даваанд Улсын арслан Х.Мөнхбаатартай барилдсан. Хаяж чадсангүй юу гэсэн сэтгүүлчийн асуултад “Арслантай барилдаад уналаа. Унасан хойноо шалтаг ярих хэрэггүй. Намайг унахыг түмэн олон харлаа шүү дээ” хэмээн төв халхын гүндүүгүй сайхан зангаар хариулсан юм. Энэ хоёр хариултаас түүнийг ямархуу ёс, жудагтай бөх болохыг ойлгож болно.
10.    Г.Өсөхбаяр анх удаа дархан аварга цолтой байх үедээ Тариатын залууг начны даваанд амлаж барилдсан нь ихээхэн учиртай байж мэдэх гэнэ. Түүний өвөө “Буур” хэмээх Жамъян аварга нэг үе Архангай аймгийн Тариат сумаар овоглож байсан удаатай. Дараа нь Цахир болсон. Бодвол төрсөн газар нь засаг захиргааны шинэ хувиараар өөр суманд очсоных биз.
dfb6e2a0f095284ed25a00e64228c87c_x311.    Улсын заан Ч.Гочоосүрэн зааны удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг.
12.    Архангай аймгийн Тариат сумаас хамгийн сүүлд 2005 онд М.Цанлиг улсын начин болж байв.
13.    Аавынх нь талын бөх бол Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын өсөх идэр начин С.Лхагваа юм. Энэ хүн бол хошин урлагийн жүжигчин С.Дэмидбаатарын аав. Тэгэхээр начин бас хошин урлагийн жүжигчин ахтай болж таарах нь. Завхан аймгийн Их-Уул, Архангайн Тариат сумд бол нэг том нуруугаар хиллэдэг залгаа сумууд гэнэ.
14.    Н.Адъяабатын аав Найдан гуай хүүгээ бага байхад нь бурхан болсон бөгөөд “Хүүгээ улсын цолтой болгох мөрөөдөлтэй байсан” аж. Аавын мөрөөдөл биелэж.
15.    Ээж нь түүнийг “бөх биш номтой лам болгох”-ыг хүсдэг байж. Ээжийн мөрөөдөл биелэсэнгүй.
16.    Сонирхолтой нь Н.Адъяабат начин бөхийн сургууль төгсөөгүй. Инженер мэргэжилтэй аж. 2006 онд ШУТИС-ийг барилгын халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжилээр төгсчжээ.
17.    Ийм хүнд анги төгссөн учраас оюутан байхдаа хичээл сургууль гээд нэг их барилддаггүй байсан.
18.    Хожим сургуулиа төгссөний дараа бөхийн сонирхолоо хөөж эхэлсэн нь эхний амжилтыг авчирчээ.
19.    Мэргэжилээрээ бараг л ажиллаагүй. Гэхдээ бөхийн спортоо орхисны дараа мэргэжлийн ажилаа хийнэ гэж ярих дуртай.
20.    Яг 7 хоногийн дараа Тариат сумынх нь сургуулийн 90 жилийн ой болно. Начин цол хүртсэнийх нь хамгийн анхны барилдаан энд болох нь ойлгомжтой.
21.    Суйлах, хутгах, хавирах, хонгодох гэсэн мэхийг голчлон хийдэг.
22.    Оны шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд Архангай аймгаа төлөөлөн барилддаг.
23.    Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харъяалагддаг түүнийг начин болсны дараа БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч “Дайчин алдар-III медаль”-иар шагнасан гэсэн даруухан мэдээлэл цацагдав.
24.    “Хера холдинг” компани нь нилээд том шагнана гэсэн дуулдав. Тэр шагналаа хэзээ өгөх нь тодорхойгүй гэж эх сурвалж мэдээлэв.
image

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.20.83)
    demidbaatar nachin bolj boloh l yum bn daa.
    2015 оны 01 сарын 03 | Хариулах
  • Delhii (182.160.43.53)
    Delhiid baigaa tom hymyys baihad yugii magtaad baigaa um be
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • zochin (92.240.179.29)
    nairaanii nachinguudiin neriig jagsaaa hedboloh bol
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    40 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    51 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    1 цаг 1 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    2 цаг 8 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    2 цаг 8 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    2 цаг 25 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    2 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    3 цаг 10 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    3 цаг 29 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    3 цаг 39 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    3 цаг 41 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    3 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 6 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    4 цаг 14 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    4 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    4 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    4 цаг 32 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    4 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    5 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 28 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК