Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.Путины 6 цаг үргэлжилсэн айлчлалын талаарх 24 баримт

2014-9-04
0
ЖИРГЭХ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр манай улсад ажлын айлчлал хийв. 6 цаг үргэлжилсэн айлчлалын сонин хачин, хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаарх 24 баримтыг хүргэж байна.


    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр манай улсад ажлын айлчлал хийв. 6 цаг үргэлжилсэн айлчлалын сонин хачин, хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаарх 24 баримтыг хүргэж байна.

10646651_856980297647213_4791637930706668211_n1.  
 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ГХ-ны сайд Л.Болд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар “Чингис хаан” нисэх онгоцны буудалд угтан авав. Бас энэ хүмүүс үдэж мордуулсан юм.

2.    13.00 цагт  Тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт ирнэ гэсэн В.Путин 14.28 минутад бууж цагаа барисангүй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр Халхын голын тулалдаан болсон газрын дээгүүр зориуд нисэж цаг саатсан гэв.

3.    В.Путин манай улсад 6 цаг ажлын айлчлал хийв.

4.    Гэвч тэрээр Си Зиньпин шиг эхнэрээ дагуулж ирсэнгүй. Ганцаараа ирээд буцав.

5.    Түүнийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушка, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов, ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд М.А.Мень, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак, ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд И.Н.Слюняев, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн В.В.Наговицын, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн, Засгийн газрын дарга Ш.В.Кара-Оол, Эрхүү мужийн захирагч С.В.Ерощенко нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ирэв.

6.    В.Путины айлчлал 1939 онд Халхын голд, 1945 онд дэлхийн хоёрдугаар дайнд Монголчуудтай хамт оролцож ялалт байгуулсан гэсэн мессежийг дэлхий дахинд хүргэх гэсэн зорилготой байв.

7.    Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж ахмад дайчидтай “Centeral tower”-ийн 17 давхарт байрлах "МОНЕТ" ресторанд зоог барив. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй 8 гишүүн байсан гэж эх сурвалж мэдээлэв.

8.    Айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар, яам, албан байгууллага, хамтарсан аж ахуйн нэгжүүдийн хооронд 15 баримт бичигт гарын үсэгт зурав.

9.    Хоёр орны иргэд харилцан визгүй зорчихоор болов. Монголчууд хоёр хөрштэй. Оросуудтай харилцан визгүй зорчихоор тохиров. Харин Хятадуудтайгаа яах вэ? гэдэг асуудал үлдлээ. Хөрш хөршөө алагчилан харьцах ёсгүй гэсэн хүмүүс ч байв.

10.    Төмөр замын асуудалд ихээхэн ач холбогдол өгөв. Энэ бодлогын хүрээнд УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийнputin түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдлүүлэх зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудаа тохирч чадав.

11.    Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг эхлүүлж энэ ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцлоо.

12.    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах талаар ярилцав.

13.    Монгол, ОХУ-ын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцов.

14.    Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “2009 онд хийсэн Медведевийн айлчлалаас хойш манай улсын экспорт 30-аад хувиар буурлаа” гэсэн дүгнэлтийг хийв.

15.    Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаатай татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх асуудлыг ярилцав. Гэхдээ энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэг хүндрэлтэй гэж эх сурвалж тайлбарлав.

16.    Хоёр орны худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авахаар ярилцав. Энэ асуудлыг манай талаас тавьсан ч “орос ах” за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Судлья гэж учирлав.

17.    Агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж амлав. Харин хэдийд, яаж гэдэг нь тодорхой байсангүй.

18.    В.Путин "Роснефт компани Монголын зах зээл дэх хүрээгээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Монгол Улс, ОХУ-ын шаардлагыг хангавал их хэмжээний мах экспортлох боломжтой" гэж сануулахаа мартсангүй. Өөрөөр хэлбэл С.Баярын үед Улаанбаатар хотод Роснефть 100 шатахуун түгээх станц барих хүсэлт тавьсан ч манай улс татгалзсаар ирсэн юм. Харин энэ удаа В.Путин саналаа дахин тавив. Хэрэв энэ хүслийг биелүүлбэл “Монголоос их хэмжээний мах авна шүү” гэж тулгах сануулахын хооронд хэлэв. Тэгэхээр манайхан тийм ч амархан Оросуудад мах нийлүүлчихгүй бололтой.

19.    Ирэх жил болох Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн баярын парадад Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оруулах талаар ярилцлаа. Энэ нь шийдэгдэхэд амархан байж болох юм.

20.    В.Путин Баянзүрх дүүрэг дэхь Г.К Жуковын хөшөөнд цэцэг өргөхөө мартсангүй. Тэр үед Монгол дахь Орос иргэдийн төлөөлөл олноор цугларч улсынхаа удирдлагатай уулзалдав.

21.    Угтан авах ёслолын үеэр В.Путин уйлсан, уйлаагүй гэж манай цахим ертөнцийнхөн баахан маргалдав. Нүдээ нухлан доош харах бичлэг ч эрчимтэй түгэв.

2014-09-03undurluv_big122.    В.Путиныг ирэхэд Монгол охидууд түүний зурагтай футболкоор гангарч угтав. Харин энэ санаачилгыг хэн гаргасан, ямар зорилготой нь тодорхой болсонгүй.

23.    18.00 цагт нутаг буцах хөтөлбөртэй В.Путин цагаасаа хоцорч ирээд 20.18 минутад “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр буцав.

24.    Орос ах нар ирэхдээ “Халх гол 75” гэсэн дурсгалын медаль хийлгэж Монголын дарга нар болоод дайчдад гардуулж өгөв. Харин манайхан энгэр хоосон буцаачихав.

24tsag.mn
image

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр манай улсад ажлын айлчлал хийв. 6 цаг үргэлжилсэн айлчлалын сонин хачин, хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.131.238.58)
    ГУРАВДАГЧ ГЭЖ ҮСЭРЭЛГҮЙ ХОЁР ХӨРШТЭЙГЭЭ САЙХАН ТЭГШ ХАРИЛЦААТАЙ БАЙВАЛ МАНАЙД АШИГТАЙ БАЙХДАА
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • hehe (202.5.196.170)
    Yer ni Putlertei uulzah shaardlaga bsiin muudoo
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Tsengel (150.129.141.247)
    Orosuud 100 kolonk oruulval manai ulsad mash ih ashigtai baisan yaagaad oruulahgyi hudlaa har piar yavuulsan gevel manai neftiin magnat geh.petrovis,shunhlai,manai tried,geh kompaniudin ard bidend zardag ynees hyamd uchir Ed biznesee hamgaalj hevleleer YNDESNII AYULGYI BAIDALD ayultaich geh LOBBY hiij boliulsan ni gashuun YNEN bilee.Endees uls ard urged l hohirson,Nogoodyyliin tyriivch tyntiiseer l,.,.l
    2014 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Халх гол 75медалийг Монголчууд хийгээд Оросуудад болон баярын үйл ажиллагаанд оролцсон бүх төлөөлөгчидөд өгсөн шүү,заримдаа жаахан дэгсдүүлэх юмаа.,
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.193.18)
    Визийн хувьд Монголчууд 7 хоног Хятадад визгүй зорчдог юм шүү.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (109.134.187.145)
    ehnergui hun chin uygaa daguulj irdeg um be.er n denduu hunii dotood heregt oroltsoh um
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Хоёр хөршийн урд тоодогг байсан харьцаа өөрчлөгдсөнийг манай төрийн гавьяа гэвэл тэрүүн шиг худлаа юм байхгүй. Геополитикийн орчин Европ болон Азид өөрчлөгдөж,түүний дагаад хоёр хөрш манайд анхаарал тавихаасаа илүү алдахгүй байх бодлого барьж байна.Бид харин үүн дээр сайн тоглох хэрэгтэй бус уу?
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    Монголчууд айлчлалд их бэлдсэн Худалдааны эргэлтийг 2020 онд арван тэрбумд хүргэнэ гэжээ Даанч энэ айлчлалаас 2 улсын худалдааны алдагдалыг тэгшлэх байх гэтэл худлаа болов Монгол алдагдал хүлээгээд Орос Монголоос тэрбумын ашиг олдог тэнцвэргүй худалдаа 2020 онд Орос 10 тэрбумын ашиг олох нь
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Батаа (202.179.11.90)
    Одоогийн засаг,Ерөнхийлөгч сайн ажиллаж байгаа гэж хэн хэлэв.Бүгд сайн ажиллаж байгаа гэнэ үү.Та гудамжинд гараад хүмүүстэй уулз даа.Битгий цонхоор хар.Битгий өөрсдийнх нь хаалтын гэрээ байгуулсан сайт,сонин тв-н мэдээлэл үз.Зүгээр л орцныхоо үүдэнд,гудамжныхаа буланд,зах дээр гараад иргэдтэй уулз.Тэд юу гэж ярихыг нь сонсчихоод дараа нь сэтгэгдэл энэ тэр юм аа бич.Хэрвээ энэ бүгдийг нь харж чадахгүй,харахыг хүсэхгүй байвал нэг бол та хүргэн,базуудых нь нэг нь байна эсвэл ***** долоолгчдын эгнээний хүн байна.Өөххэлэх үг алга даа 76,164,213,124 өө
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (76.164.213.124)
    Odoogiin zasag, erunkhiilugch erunkhii said bugd sain ajillaj baigaagiin ilrel shuuu, mundag baisan, orost ochij uzii baiz :)
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (103.26.193.42)
    Nemj helehed ene door setgegdel bichij bga maluud setguulchidteigee adil dandaa busdaas belen yum guij uguhgui bol amaaraa hutsatsgaaj bdg hend ch hereggui erluuz yumnuud
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (103.26.193.28)
    Yu geed ***** si shig ehneree inter gej soliorood bnaa.Ter nii ehner hend heregtei yum.Tuuniig minii nutag unshij bhd durgui.hurch bla.Hezee ch tuunii nutag bgagui yum.okey
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.5.196.170)
    malaa eruul bailgaj standart shaardlagiig hangaval mah avna gesen blohoos yamar neg baritsaa taviaguidee
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    estoi vr dvngvi ailchlal bolson baian shvv
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (203.194.115.150)
    oligtoi shiidsen yum ch baisangui dee.huurhii.noeon dollar butsaad uschikhluu duu.ene zasag ch dee luuluu zasag baina doo.altankhuyag iig bushuuhan solimoor baina, nuguuteiguur daraagiin songuuliar enkhbayar, bayar nar shig zangaragtai humuusiig erunhiilugchuur songomoor baina.ter rosneft iin salbaruudiig mongold baiguulmaar baina.nariindaa yarival tednees avsan benzin deer ashigaa nemeed l ene shunhlai ene ter zarj baigaa sh dee.yamar uursduu benzin uildverleed baigaa bish.
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    41 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    52 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    1 цаг 2 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    2 цаг 8 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    2 цаг 9 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    2 цаг 26 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    2 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    3 цаг 11 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    3 цаг 30 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    3 цаг 40 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    3 цаг 42 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    3 цаг 48 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 7 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    4 цаг 15 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    4 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    4 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    4 цаг 33 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    4 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    5 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 29 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК