Он гарсаар эхний 9-н сарын байдлаар улсын хэмжээнд 19773 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс нутаг дэвсгэрийн хувьд хүн амын төвлөрөл ихтэйгээрээ нийслэл хотод гэмт хэргийн гаралт 62,1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 957 хэргээр буюу 5.1 хувиар, нийслэлийн хэмжээнд 941 хэргээр буюу 8,3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Гэмт хэрэгт 16,753 хүн шалгагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 7,6 хувиар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогчдын нийгмийн байдлыг авч үзвэл ажилгүй иргэд хамгийн өндөр хувийг эзэлсэн байна. Гэмт хэргийн улмаас 19524 иргэн, 79 аж ахуй нэгж байгууллага хохирч 836 хүн нас барсан нь өмнөх үеийн мөн үеэс 81 буюу 10,7 хувиар өссөн тоон үзүүлэлт юм.Д.Ундрах /24tsag.mn/























































