Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Б.Отгонбаяртай холбоотой асуудал сөхөгдлөө. Тэрбээр бусдаас их хэмжээний мөнгө зээлж аваад өгөлгүй өдийг хүрчээ. Үүнтэй холбогдуулан шүүхээс хаяг тогтоолгохоор эрэн сурвалжилж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Иймээс хохирогч гэгдэж буй иргэн Д.Бямбадоржоос тайлбар авлаа.-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?
-Би даатгалын компанид 10 гаруй жил ажилласан. Даатгалын мэргэжилтэй. 2012 онд Б.Отгонбаяртай хамт ажиллаж байсан юм.
-Нууц биш бол ямар даатгалын компанид ажиллаж байсан юм бэ?
-"Бодь даатгал" компани. Тухайн үед Б.Отгонбаяр "Бодь даатгал"-д 2005-2006 онд ажилд орсон юм билээ. Ерөнхийдөө даатгалын мэргэжилтэй хүн биш. Надтай хамт ажиллаж байхдаа дэд захирлыг нь хийдэг байсан. Сүүлд гүйцэтгэх захирал хийж байгаад халагдсан гэсэн.
-Тэгэхээр Б.Отгонбаяртай ажил хэргийн хамтрагч төдийгүй дотны танил байж дээ?
-Хамт ажиллаж байсан болохоор тэр хүний талаар мэднэ. Ерөнхийдөө хүний арга талыг засч, итгэл үнэмшлийг олдог арга залmай хүн байсан. Анх ажилд орж байхад Б.Отгонбаяраас болгоомжтой байгаарай гэж хүмүүс захидаг байсан.
-Хамт ажилладаг нөхөд чинь сэрэмжлүүлэх мессежийг өгч байж тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ тэр хүний хандлага надад муу санагдаагүй учраас түүнд итгэсэн. Гэтэл хүний нурууруу хутга шаадаг тийм хүн байж.
-Тэгвэл мөнгө зээлдүүлсэн үе чинь хэзээ юм?
-Б.Отгонбаяраас нэхэх мөнгө бол зөндөө бий. Намд хандивлана, сонгуульд зарцуулна гээд янз бүрийн шалтгаанаар мөнгө зээлсэн. Уг нь би Б.Отгонбаяраас 100 гаруй сая төгрөгийн авлагатай. Гэтэл нотлох баримтаар бол 28 сая төгрөг авах болчихоод байгаа. Энэ мөнгөө авъя гэж зөндөө гуйсан ч өгөөгүй. Сүүлдээ зугтаж эхэлсэн. Тэр ч байтугай хэд хэдэн удаа гар хүрч, "Чи бол намайг яаж ч чадахгүй шүү. Би Ардчилсан намын хүн" гэж сүрдүүлдэг болсон.
-Тухайн үед та хоёрын дунд ямар нэг аман гэрээ байсан уу?
-Сонгуулийн дараа өгнө гэж хэлсэн.
-Таныг “Бодь цамхаг”-ийн цахилгаан шатад барьж авч зодсон гэдэг. Энэ талаар ярихгүй юу?
-2013 оны долоодугаар сарын 8-ны өдөр цахилгаан шатад тааралдаад миний биед халдсан. Удаа дараа биед халдсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Зодуулсан даруйдаа шүүх эмнэлэгт хандаж гэмтлийн зэргээ тогтоолгох гэсэн чинь Б.Отгонбаяр, "Чи мянга гэмтлийн зэргээ тогтоолгоод нэмэргүй. Би наадахыг чинь аргалчихна. Тэгээд наад хэргийг чинь хаалгана. Хаалгах хаалгахдаа прокурорын тогтоол гаргуулахдаа нотлох баримтыг нь устга гэж бичүүлнэ. Миний сүр хүчийг хараарай "гэж заналхийсэн.
-Тухайн үед хэр зэргийн гэмтэл авсан юм бэ?
-Миний эрүү мултарсан. Одоо ч эрүүний гэмтэлтэй байдаг. Гэтэл шүүх эмнэлэг гэмтлийн зэрэггүй, зүгээр гэж дүгнэлт гаргасан.
-Прокурорын тогтоол миний гарт байна л даа. Гэтэл эд мөрийн баримтыг устгах тухай бичжээ. Нөгөө заналхийлээд байсан амлалт энд биелсэн бололтой юм?
-Хамгийн инээдтэй нь энэ л дээ. "Гэмт хэргийн талаарх гомдпыг шалгах явцад эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг CD-ийг устгахыг даалгасугай" хэмээн тогтоосон байгаа. Тэгэхээр нотлох баримт бүрийг ингэж устгадаг юм болов уу. Гайхаж байна. Энэ талаар хуулийнхнаас асуухаар тийм зүйл гэж юу байдаг юм бэ гэдэг. Ямар муудсан хүнсний зүйл, ялзарсан хоол хүнс биш дээ. Сонин юм бэ гээд гайхаж байгаа.
-Нотлох баримтыг устгах тухай яригдаж. Тэгвэл одоо нотлох баримт хаана, хэнд байгаа юм бэ?
-CD-r устгасан. Гэхдээ би өгөхөөсөө өмнө хувилж авсан. Хуулбар нь надад бий. Түүнчлэн тухайн үед бичлэгийг хуулж өгсөн хүмүүст байдаг байх.
-Энэ тухай холбогдох байгууллагуудад гомдол гаргаж болоогүй юм уу?
-Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад хандах гэснээ больчихсон юм.
Гэтэл сүүлийн үед нөхцөл байдал улам даамжирч эхэллээ. Б.Отгонбаярын амаар бүх зүйл хөтлөгдөж байгаад гомдолтой байна.
-Ингэхэд ер нь та хоёрын дунд яригдаад байгаа өр, авлага хэний мөнгө байсан юм бэ?
-Сүүлд шилжүүлсэн 43 сая төгрөг бол миний мөнгө. Тухайн үед байраа зараад мөнгөтэй явж байхад зээлж авсан. Сонгуульд өрсөлдөж байгаа юм чинь тус болчихье гэж бодоод өгсөн. Гэтэл одоо би өөрөө өртэй ч юм шиг болчихоод явж байна. Гэхдээ энэ асуудал шүүхийн журмаар шийдэгдэх учраас олон юм яримааргүй байна.
-“Б.Отгонбаярыг эрэн сурвалжилж эхэлжээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн юм уу?
-Иргэний журмаар шүүх дээр уулзъя гэхээр Б.Отгонбаяр ирдэггүй. Холбогдох гэхээр утсаа авдаггүй. Тэгэхлээр шүүх аргагүй эрхэнд хаяг тогтоолгохоор өгсөн.
-Урьд нь хамт ажиллаж байснаас гадна найз нөхдийн харилцаатай байж. Тэр үед гэр орноор нь орж гарч байгаагүй хэрэг үү?
-Гэрт нь очиж байгаагүй. Сүүлд шүүхээс хаяг дээр нь очиход өөр хүн амьдардаг болохыг мэдсэн.
-Гэрийн хаяг нь олдоггүй юм аа гэхэд ажлын байрандаа байгаа биз дээ?
-Ажлаа хийгээд телевизээр мундаг. мундаг юм яриад явдаг юм билээ. Саяхан Зайсанд байр худалдаж авсан мэдээлэл бий. Түүнийгээ “Бодь даатгалП-аас зээлээр байр авсан гээд яриад явж байна гэнэ лээ. Даатгалын компани хязгаарлагдмал нөхцөлөөр зээл олгодог гэхдээ "Холбогдох этгээд” буюу Б.Отгонбаярт зээл өгч болохгүй хууль, дүрэмтэй юм.
-Энэ хүн таниас гадна өөр хүмүүсээс мөнгө авсан эсэхийг судалж үзсэн үү?
-Би мөрдөн байцаагч биш болохоор судлаад явах зохимжгүй. Сураг сонсоход, хүмүүс түүнд ам муутай юм билээ. Гэтэл ийм хүн бүхэл бүтэн бүлгийн дарга хийгээд явна гэдэг утгагүй санагдсан.
-Таны хувьд 100 гаруй сая төгрөгийн авлагатай гэж ярилаа. Гэтэл 28.5, 43.5 сая гэж бас яриад байна. Үүнийг тайлбарлаач?
-2012 оны тавдугаар сарын 11-ний өдөр Б.Отгонбаяраас би 15 сая төгрөг зээлж авсан. Ингээд мөнгөө өгөх гэтэл "Чи надад нэмээд мөнгө зээлээч" гэсэн. Тэгэхлээр нь байраа зарсан 43.5 сая төгрөгөө тавдугаар сарын 23-ны өдөр данс руу нь хийсэн юм. Энэ мөнгөнөөс 15 саяыг хасч, үлдсэн 28.5 сая төгрөгөө авья гэсэн чинь ийм асуудал үүссэн.
























































Сэтгэгдэл (25)