2014.10.11, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР
НЭГЭН ЭХИЙН ЗУРГААН ХӨВГҮҮН ОДТОЙ, ХӨХӨГЧИН ТУУЛАЙ
Аргын тооллын: 2014.10.11, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.27-18.24
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиомжгүй.























































