Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” энэ сарын 11, 12-нд Чингисийн талбайд болно. Өдөрлөгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон 1,2,3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилан үнэ төлбөргүй зөвлөгөөг өгөх аж. “Нээлттэй хаалганы өдөр” энэ амралтын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд Чингисийн талбайд үргэлжлэнэ.























































