обиком Корпораци, Ховд, Говь-Алтай аймгуудын Засаг Даргын Тамгын газрууд болон Дэлхийн Зөн Монгол ОУБ нар хамтран сурагчдын сурах орчныг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Бигэр, Тонхил, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Дөргөн, Чандмань сумдын ерөнхий боловсролын сургуулиуд болон дотуур байранд амьдарч буй 3800 орчим сурагчдад зориулан, цэвэр усны хангамжийн эх үүсвэр бүхий ариун цэврийн угсармал септик системийг барьж өгөхөөр боллоо.Мөн Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “Алслагдсан аймаг, сумдад амьдарч байгаа ард иргэдэд хүндрэлтэй олон асуудал байдгийн нэг нь хүүхдүүдийн сурч боловсрох орчин байдаг. Зарим нь сургуулиасаа 200-300 метрийн зайд байх ил бие засах газартай байдаг нь зургаан настнуудад хүйтний улиралд хүндрэлтэй байдаг. Тиймээс энэхүү төслийг эхлүүлж байгаа Мобиком Корпораци болон Дэлхийн Зөнгийн хамт олонд Ховд, Говь-Алтай аймгийн ард иргэдийн өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье” гэсэн юм.























































