“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо. Шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй учир шүүхийг гурав хоногоор буюу энэ сарын 16-ныг хүртэл хойшлууллаа. Мөн шүүгчийн зүгээс шүүх хурлыг дахин хойшлуулахгүйг мэдэгдэж Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг Монгол Улсын хилээр гарахгүй байхыг анхаарууллаа. Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (2)