Испанийн шигшээ баг өнгөрсөн шөнө “Евро 2016” –н урьдчилсан шатны тоглолтоо Люксембургийн шигшээ багтаа хийлээ. Тус тоглолтонд “Ялагдашгүй Рамада” –чууд өрсөлдөгчөө талбай дээр нь 4:0 –ээр хожисон байна. Тоглолтын гоолуудыг Давид Сильва, Диего Кошта, Бернат Хуан болон Пако Алькасер нар оруулжээ. Челси клубын довтлогч Диего Кошта нь, шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо өнгөрсөн шөнө оруулсан юм. Ийнхүү хожил авсанаар Испаничууд зургаан оноотой болж хэсгийнхээ хоёрдугаар байранд бичигдэж эхэллээ. Тус хэсгийн Словакчууд тэргүүлж байгаа юм.























































