Энэ сарын 09-ний өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас хууль бусаар их хэмжээний ice буюу мөс болох хар тамхины төрлийн бодис оруулж ирсэн хэрэг гарчээ.Тодруулбал 1987 онд төрсөн А гэгч нь дээрх бодисыг оруулж ирээд өөрийн захиалагч болох 1985 онд төрсөн Н гэгчид дамжуулж байхад нь Тагнуулын ерөнхий газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (1)